Саудын Арамкогийн 2022 оны эхний улирлын ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82 хувиар өсжээ
2022, 5 сарын 16. 12:570

Газрын тос үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч Саудын Арамко компанийн энэ оны эхний улирлын ашиг өнгөрөгч оны мөн үеийнхээс 82 хувиар өссөн үзүүлэлттэй гарч, дээд амжилт тогтоожээ.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниар нэрлэгдсэн Саудын Арамко компанийн хувьд 2022 оны эхний улиралд нийт 39.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бөгөөд үүнээс 18.8 тэрбум ам.долларыг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашгаар хуваарилах болсон байна.

Харин ашиг юун учир ийм их хэмжээгээр өсөх болсон учрыг тэд Орос, Украины дайныг тойрсон хоригийн арга хэмжээ болоод коронавирусийн хязгаарлалтуудтай холбон тайлбарлажээ.

Улмаар нөхцөл байдлын хүрээнд дан ганц Саудын Арамкогоор ч зогсохгүй Британийн газрын тосны BP, Shell зэрэг компаниуд ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь хамгийн өндөр ашгийг өнгөрөгч гурван сарын хугацаанд олсон юм. Тодруулбал, BP компанийн улирлын ашиг даруй хоёр дахин өсөж, 6.2 тэрбум ам.долларт хүрсэн бол Shell компанийн ашиг 2022 оны эхний улиралд 9.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Дэлхий дахинаа газрын тосны эрэлт эрчимтэй өсөж, барууны орнууд Оросын газраас тосноос татгалзахаар эрмэлзэж байгаа энэ үед Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК+)-ын гишүүн орнууд газрын тос олборлолтоо бага зэрэг нэмэгдүүлэхээр тогтсон ч Оросын газрын тосны экспортыг бүрэн орлуулах боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна. Тиймээс цаашид ч газрын тосны үнэ өсөж, тус салбарт бизнес эрхлэгч байгууллагууд улам ашигтай ажиллаж магадгүй юм.


Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04