Энэтхэг улс улаан буудайн экспортдоо хориг тавьснаар дэлхий дахинаа улаан буудайн үнэ өсөж байна
2022, 5 сарын 16. 15:032

Үр тариан боловсруулалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг Энэтхэг улс улаан буудайн экспортдоо хориг тавьснаар олон улсын хэмжээнд улаан буудайн үнэ эрчимтэй өсөх болжээ.

Улмаар АНУ-ын Чикагод л гэхэд улаан буудайн дундаж үнэ 5.9 хувиар нэмэгдсэн нь сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болсон байна.

Энэтхэг улсад хэт халалт явагдаж байгаагаас үүдэн улаан буудайн тариалан сүйдсэнээс дотоодод худалдаалагдах улаан буудайн үнэ ч түүхэнд байгаагүй өндөр дүнд хүрч цаашлаад экспортдоо хориг тавихаас өөр аргагүйд хүрсэн юм.

Тийнхүү энэ жил л гэхэд дэлхий дахинаа улаан буудайн үнэ 60 орчим хувиар хөөрөгдсөн бөгөөд бүх төрлийн гурилан бүтээгдэхүүний үнийг өсөхөд хүргэжээ.

Энэтхэгийн засгийн газраас мэдэгдсэнээр экспортын хоригоос болж хүнсний аюулгүй байдал нь аюулд орж болзошгүй орнуудын хувьд тэд нийлүүлэлтээ зогсоохгүй гэсэн юм. Түүнчлэн хоригийн арга хэмжээ нь хэзээ л бол хэзээ цуцалж болох нөхцөлтэй ажээ.

Гэвч Энэтхэг улсын шийдвэрийг ХБНГУ-д уулзалт зохион байгуулж асан “Их Долоо”-гийн гишүүн орнуудын хөдөө аж ахуйн сайд нар хурцаар шүүмжилсэн юм. ХБНГУ-ын Хөдөө аж ахуйн сайд Чем Оздемирын хэлснээр, “Улс орон бүр энэ мэтээр гадаад худалдаандаа хориг тогтоож, зах зээлээ хаагаад байвал дэлхий дахинаа үүсээд буй хямрал улам л хурцадмал байдалд шилжинэ” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
4
2
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
dawaajargal
192.82.73.37
   /
2022, 6 сарын 11. 22:11

1000

66.181.161.38
   /
2022, 5 сарын 16. 19:14

Энэтхэгийнзөв өөрсдийн иргэдээ бодох нь зөв .мундаг

Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53