ОХУ: Францын автомашин үйлдвэрлэгч Renault компанийн ОХУ дахь хөрөнгийг засгийн мэдэлд шилжүүлэх болжээ
2022, 5 сарын 16. 15:410

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрлэлийн яамнаас Телеграм хуудаснаа мэдээлснээр, тэд Францын автомашин үйлдвэрлэгч Renault Russia компанийн хувьцааг Москва хотын захиргаанд шилжүүлж, төрийн өмчит судалгааны төв болох НАМИ-г Renault-ийн Автоваз дахь хувьцааны эзэмшигчээр нэрлэжээ.

Ингэснээр Москва хотын захиргаа Renault Russia компанийн хувьцааг 100 хувь эзэмших болсон бөгөөд тэд Автоваз дахь хувьцааныхаа 67,69 хувийг НАМИ төвд худалдаалах болсон юм.

Улмаар Автовазын хувьд өөрсдийн үйлдвэрлэдэг Лада машины үйлдвэрлэлээ бүрэн хариуцах болж байгаа ба ОХУ дахь Renault маркийн автомашинуудын засвар үйлчилгээг тэд хариуцах гэнэ.

Худалдаа, аж ахуйн сайд Денис Мантуровын хэлснээр, “Групп Renault-ийн хувьцааг төрийн өмчид шилжүүлснээр ОХУ олон улсын хориг хэрэгжиж буй энэ үед Автоваз дахь удирдлагаа хадгалж, компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүй хангаж чадна” гэсэн юм.

Түүнчлэн дээрх арга хэмжээг авснаар ажлын байруудыг хадгалах, үйлдвэрлэлийн циклийг доголдолгүй авч явах ач холбогдолтой ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
1
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15