БНХАУ: Дөрөвдүгээр сард ажилгүйдлийн түвшин 6.1 хувьд хүрч, цар тахлын эхэн үеийн үзүүлэлтэд дөхжээ
2022, 5 сарын 16. 16:580

Цар тахлын эхэн үе буюу 2020 оны хоёрдугаар сард БНХАУ-ын ажилгүйдлийн түвшин түүхэн дээд буюу 6.2 хувьд хүрч, хамгийн өндөр үзүүлэлтээр бүртгэгдэж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч дөрөвдүгээр сард тус улсын ажилгүйдлийн түвшин дээрх үзүүлэлтэд тун дөхөж, 6.1 хувьд хүрчээ.

Харин ажилгүйдлийн түвшин ийн өсөх шалтгааныг тэд цар хүрээгээ тэлсээр буй хөл хорионы дэглэмтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Улмаар Хятадын ерөнхий сайд Ли Кэчянийн тодорхойлсноор Хятад дахь ажилгүйдлийн нөхцөл байдал нь маш ярвигтай бас хүнд байгаа гэжээ. Гэвч засгийн газрын зүгээс ажилгүйдлийн түвшинг энэ жил 5.5 хувиас давуулахгүй байхыг зорин ажиллаж байгаа гэнэ.

Ажилгүйдлийн түвшин ийн өссөн нь тус улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлэх болсон юм. Тодруулбал, Хятадын Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр, тус улс дахь жижиглэн худалдаа өнгөрөгч жилийн мөн үетэй харьцуулахад даруй 11.1 хувиар буурсан бол аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2021 онтой харьцуулахад 2.9 хувиар буурчээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41