Байден Тайванийн ДЭМБ дахь оролцоог дэмжсэнээр БНХАУ-АНУ-ын зөрчил хурцдаж байна
2022, 5 сарын 17. 5:410

Энэ сарын сүүлээр зохион байгуулагдах Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд Тайвань оролцохтой холбоотойгоор АНУ-БНХАУ-ын зөрчил хурцдаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд Тайванийг ажиглагчаар оролцуулахыг дэмжих тухай хуульд гарын үсэг зурснаар Хятад улс үүнд эгдүүцэж буйгаа илэрхийлжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Ерөнхийлөгч Байден уг хуулийн төсөлд гарын үсэг зурсантай холбогдуулан тайлбар өгөхийг хүсэхэд "Энэ нь "Нэг Хятад" зарчим болон Хятад, Америкийн гурван улсын хамтарсан хэлэлцээрийн заалтыг (Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл гэх мэт) ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ нь олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн дүрмийг ноцтой зөрчөөд зогсохгүй Хятадын дотоод хэрэгт хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцож байна" гэж тэр хэллээ.

"Энэ хуулийн төслийг Тайванийн "олон улсын орон зай" гэгдэх орон зайгаа өргөжүүлэхэд нь бүү ашигла. Хэрэв энэ хандлага үргэлжилсээр байх аваас Хятад, Америкийн харилцаа төдийгүй Тайванийн хоолойн тогтвортой байдалд улам сөргөөр нөлөөлөх болно" гэж тэр нэмж хэлэв.

Ерөнхийлөгч Байден 13-нд гарын үсэг зурсан уг хуулийн төсөлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад Тайванийн ДЭМБ-ын ажиглагчийн статусыг сэргээх стратеги боловсруулахыг чиглэл болгох заалт оруулсан байна.

ДЭМБ шийдвэр гаргах дээд байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нь Швейцарийн Женев хотноо 22-28-ны хооронд зохион байгуулагдах юм.

НҮБ-ын зүгээс Хятад болон Тайванийн цорын ганц хууль ёсны засгийн газраар БНХАУ-ыг гэж хүлээн зөвшөөрч, Тайванийг НҮБ-ын гишүүнчлэлээс хассаны дараа 1972 онд ДЭМБ-аас ч мөн хасч байсан аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53