НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Украины үр тариан экспортын талаар ОХУ-тай хэлэлцээ хийнэ
2022, 5 сарын 17. 6:095

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Украины хүнс экспортлох замыг нээж дэлхий дахинаа хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэх зорилгоор ОХУ болон Турк улсуудтай хэлэлцээ хийж байгаа талаар Уолл Стрит Журнал сонин орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлэв.

Тус сонин дипломат эх сурвалжаас иш татан Гутерриш Орос, Беларусийн калийн бордооны экспортод тавьсан хязгаарлалтыг хөнгөвчилсний хариуд Украины зарим үр тарианы экспортыг зөвшөөрөхийг Оросоос хүссэн гэж мэдэгдэв.

Одоогоор Орос улс хэлэлцээнд төдийлөн оролцохгүй байгаа бололтой. Харин Туркийн тал хэлэлцээнд оролцох, тэр дундаа далайн тээврийг зохицуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна.

ОХУ Хар тэнгисийн боомтоор дамжуулан Украины үр тарианы экспортыг хааснаар дэлхийн хүнсний хямрал хурцдаж эхлээд байгаа билээ. Украин улс нь 2020-2021 оны хооронд 41.5 сая тонн эрдэнэ шиш, улаан буудай экспортолсон дэлхийн томоохон үр тариа экспортлогчдын нэг бөгөөд 95 гаруй хувийг Хар тэнгисээр дамжуулан экспортолсон юм.

НҮБ-ын албаны хүмүүс Украины үр тарианаас хамааралтай байдаг ядуу буурай орнууд хүнсний хямралд өртөж магадгүй гэж түгшиж байна.

Украинд дайн өдүүлснээс үүдэн ОХУ болон Беларусийн калийн бордооны салбарын экспорт хориг арга хэмжээнд өртөөд байгаа билээ. Экспортын хязгаарлалтыг хөнгөвчлөх нь барууны хориг арга хэмжээний дарамтад байгаа хоёр улсад тодорхой хэмжээний нэмэр болох төлөвтэй байгаа тухай Уолл Стрит Журнал сонин мөн мэдэгдэв.

Гутерриш өнгөрсөн сард Москва, Киев, Анкара хотуудаар айлчилж, дайн тулаан, хүнсний аюулгүй байдлын асуудлаар ярилцсан юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
17
2
4
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
202.21.108.222
   /
2022, 5 сарын 20. 8:50

НҮБ ыг Төвийг сахисан улсад шинээр байгуулах хэрэгтэй. Жнь Энэтхэгт, Индонез

ЕХ
81.241.77.150
   /
2022, 5 сарын 20. 6:25

Энэ Америк долларын боол анх дайн гаргуулахгуй байж болох л байсан Ухсэн ацаараа дэлхийн эрх барих байгууллага Америкийн боол болсон новшнуудын хоолоо олж иддэг газар! Одоо олсоод ирхээрээ Оросыг гуйж байгаа нь инээдтэй

66.181.161.38
   /
2022, 5 сарын 19. 21:45

Будаа бордоогий нь өгөлгүй оростоо хангалттай байсан дээр

зочин
202.126.90.89
   /
2022, 5 сарын 19. 20:47

НҮБ Гүттеревиш урвагч ОГЦОР, хогийн новш АНУ гар хөл.

Болд
202.126.89.7
   /
2022, 5 сарын 19. 20:39

Натогийн гарт орсон НҮБ гэтэл натог америк удирддаг энэ хоригоос болж өөрсдөө сүйрэлд орлоо доо

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02