Шведийн ерөнхий сайд: НАТО-д элсэх нь Шведийн ард түмний аюулгүй байдлыг хангах хамгийн сайн арга
2022, 5 сарын 17. 10:252

Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон НАТО-д элсэх шийдвэр нь "Шведийн ард түмний аюулгүй байдлыг хангах хамгийн сайн арга зам" гэж мэдэгдэв.

Ерөнхий сайд Андерссон орон нутгийн цагаар 16-ны өдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Шведийн парламентын олонхи НАТО-д элсэхийг дэмжиж байна. “Швед болон Шведийн ард түмний хувьд хамгийн сайн зүйл бол НАТО-д элсэх явдал юм” гээд тус холбоонд суугаа Шведийн элчин сайд удахгүй НАТО-д элсэх хүсэлтээ өргөн барих болно гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

"НАТО-гийн гишүүн 30 улс Шведийн гишүүнчлэлийн өргөдлийг санал нэгтэйгээр батлахад нэг жилээс илүү хугацаа шаардагдахгүй гэдэгт найдаж байна" гэж тэрээр сэтгэгдлээ илэрхийлэв. Ерөнхий сайд Андерссон мөн өдөр Шведийн парламентад аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцсэний дараа сөрөг хүчний удирдагч Вольф Кристерссонтой хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ.

Ерөнхий сайд Андерссон НАТО-д элсэх шийдвэр нь "Шведийн хувьд түүхэн, хувьсгалт өөрчлөлт бөгөөд бид нэг эрин үеийг орхиж, нөгөө эрин рүү орох болно" гэж мэдэгдэв. 200 гаруй жилийн турш цэрэг армийн хувьд төвийг сахих бодлогыг баримталж ирсэн Швед улс энэ өдөр НАТО-д элсэхээ зарлаж, цэргийн эвсэлд үл нэгдэх бодлогоосоо ухрахад хүрсэн юм. 74 жилийн турш төвийг сахисан Финляндын засгийн газар ч мөн өнгөрөгч 15-ны өдөр НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө өгөхөөр шийдсэн билээ.

Ерөнхий сайд Андерссон НАТО-д элсэх өргөдлөө 17, 18-ны өдрүүдэд өргөн барьж, Финляндын засгийн газартай хамтран ажиллахаа мэдэгдэв.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.90
   /
2022, 5 сарын 20. 14:55

Харамсалтай байна

Иргэн
103.229.120.134
   /
2022, 5 сарын 17. 16:10

Тийм байх болтугай. Цэрэг, дайны эвслийн гишүүн болсноор дайнд татагдан орох эрсдэл бас баймаар л юм.

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02