Starbucks үр хөндөлт хийлгэхийг хүссэн ажилчдадаа аяллын зардал олгоно
2022, 5 сарын 17. 12:570

Даваа гарагт Starbucks компанийн удирдлагаас мэдээлснээр, тэдний АНУ дахь ажилчид үр хөндөлт хийлгэх эсхүл ургийн хүйс тодорхойлуулах ажилбар хийлгэхийг хүсвэл компанийн зүгээс тэдэнд аяллын зардал олгох болжээ.

Ийн шийдвэрлэх болсон шалтгаан нь тус улсын Дээд шүүхээс үр хөндөлт хийлгэх эрхийг хуулиар зохицуулах тухай асуудлыг хэлэлцэж байгаатай холбоотой юм. Одоогоор шүүхийн эцсийн шийдвэр гараагүй ч Amazon болон Starbuck компаниудын зүгээс өөрсдийн байр суурийг илэрхийлэн ийн шийдэж байгаа билээ.

Улмаар Starbucks компанийн ажилчид дээрх эмнэлгийн үйлчилгээг өөрийн оршин суудаг бүсээс 100 миль радиусын дотор хүлээн авч чадахгүй болбоос компанийн зүгээс тэдэнд шаардлагатай үйлчилгээгээ хүлээн авахад зориулсан аяллын зардлыг олгох гэнэ.

Тийнхүү шүүхийн эцсийн шийдвэр ямар байхаас үл хамааран тэд цаашид дээрх тэтгэмжийг олгох ажээ.

Starbucks компанийн хувьд АНУ-д л гэхэд нийт 240 мянган ажилтантай юм. Гэсэн хэдий ч тэдний зүгээс дээрх шийдвэр хэзээнээс эхлэн хүчинтэй мөрдөгдөх тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00