Тайваньчуудын бүтээсэн довтолгооны нисгэгчгүй онгоц туршилтын нислэгээрээ 400 км зайг туулжээ
2022, 5 сарын 17. 22:260

Хятадын цэргийн нисэх онгоц Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд ар араасаа нэвтэрч, цэргийн хурцадмал байдал даамжирч байгаа энэ үед Тайвань довтолгооны нисгэгчгүй онгоц туршсан тухай орон нутгийн хэвлэлүүд 17-ны өдөр мэдээлэв.

Тайванийн үндэсний батлан ​​хамгаалах судалгааны хүрээлэн болох Жуншань үндэсний шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн саяхан мэдээлснээр, “Тeng Yun 2" нэртэй Тайванийн инженерүүдийн бие даан зохион бүтээсэн довтолгооны нисгэгчгүй онгоцыг Хуалянь хот дахь Жиашань агаарын баазаас хөөргөж, улмаар тус хот орчмын далай дээгүүр 3 цагийн турш 400 гаруй км ниссэн тухай мэдээлсэн байна.

Тайванийн үндэсний батлан ​​хамгаалах судалгааны хүрээлэн нь тус довтолгооны нисгэгчгүй онгоцны алсын зайн нислэгийн чадвар, оптик удирдамж, команд, удирдлагын функц зэргийг шалгах зорилгоор энэ удаагийн туршилтын нислэгийг хийсэн аж.

ОХУ-тай харьцуулахад цэрэг зэвсгийн хүч чадал муутай Украин улс Оросын дайралтыг зогсоохын тулд довтолгооны нисгэгчгүй онгоц ашиглаж байгааг Тайванийн Батлан ​​хамгаалах яам онцлон тэмдэглээд уг салбарын судалгаа, хөгжүүлэлтийг хурдасгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Хэвлэлд онцолсноор "”Teng Yun 2” довтолгооны нисгэгчгүй онгоц нь дунд болон алсын зайн тусгалтай учир АНУ-д үйлдвэрлэсэн “MQ-9B” нисгэгчгүй онгоцны хамтаар Тайванийн усан хил дээр удаан хугацааны туршид ажиглалт хийж хамгаалах боломжтой юм" гэж бичжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
1
0
3
1
2
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42