Ажлын цахим ярилцлагад бэлтгэх 6 арга
2022, 5 сарын 23. 10:000

Ажлын ердийн ярилцлага хийгээд цахим ярилцлагын хооронд нэлээдгүй ялгаа бий. Улмаар ердийн ярилцлагад бэлдэх, цахим ярилцлагад бэлтгэх хоёр ч ялгаатай. Мэдээж ажил олгогчийн талаас асуудаг нийтлэг асуултуудад бэлтгэх шаардлагатай ч ярилцлагын онцлогийг харгалзаж, бэлтгэх хэд хэдэн зүйл байдаг. Тэгвэл бид танд ажлын цахим ярилцлагад бэлтгэх 6 аргыг танилцуулъя.

1. Ярилцлагын цагаа оновчтой товлох

Ажлын цахим ярилцлагыг үр дүнтэй явуулахад шаардлагатай эхний арга бол уулзалтын цагаа зөв сонгох юм.

  • Ажлын ярилцлагадаа бүрэн төвлөрөх боломжтой, бүтээмж өндөртэй цагийг сонгож, товлох. Ярилцлага эхлэхээс өмнө өөрийгөө бэлдэх цаг гаргаж, тогтсон цагаас багахан сунаж магадгүй гэсэн бэлтгэлтэйгээр цагаа хуваарилах.
  • Цахим ярилцлагын үеэр орчны чимээ маш ихээр анхаарал сарниулдаг тул ярилцлага өрнүүлэх орчноо бүрдүүлэх. Онгорхой цонх, хаалга зэргийг хааж, аль болох чимээгүй орчинд суух.
  • Хэрэв та гэртээ сууж байгаа бол, хамтран амьдрагчдаа ажлын ярилцлагатай болохоо хэлж, саад болохгүй байхыг хүсэх.

2. Ярилцлагын орчноо бүрдүүлэх

Ажлын ярилцлагад цахимаар оролцоход орчин маш чухал. Тиймээс аль болох чимээгүй, ажил хэрэг ярихад зохистой орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

  • Ажлын ширээн дээрээ компьютероо тавиад камерын өнцгөө шалгах. Камерт орж буй талбарыг чөлөөлөх,
  • Шаардлагатай гэж үзвэл дэвтэр гаргаж, хэрэгтэй зүйлсээ тэмдэглэх, улмаар ширээн дээр дэвтэр тавих зай гаргах,
  • Гэрэл тааруулах,
  • Унтлагын өрөөнөөс зайлсхийх.

3. Ярилцлагын платформтой танилцах

Ярилцлага эхлэхээс өмнө тухайн ярилцлага явагдах платформтой танилцах. Ярилцлага эхлэх цаг болсон байхад та тухайн платформд хэрхэн нэвтрэхээ мэдэхгүй эсхүл нэвтрэх нэр, нууц үгээ мэдэхгүй байж болохгүй шүү дээ.

  • Интернет холболт, тог цахилгаан, техник хэрэгслийн ажиллагааг шалгах, доголдолгүй ажиллаж байгааг бататгах,
  • Платформтой танилцаж, ямар тохиргоон дээр хэрхэн ажилладаг болохыг таних,
  • Ярилцлага эхлэхээс өмнө микрофон, камераа дахин шалгах.

4. Ердийн ярилцлагад бэлдэж байгаа мэтээр бэлтгэх

Ажлын ярилцлага ямар ч хэлбэрээр явагдсан хүн тодорхой хэмжээний бэлтгэлтэй байх хэрэгтэй.

  • Ажил горилж буй байгууллагынхаа тухай тодорхой мэдээллийг цуглуулах,
  • Ярилцлагын үед ирдэг ерөнхий асуултуудад бэлтгэх,
  • Биеийн хэлэмжээ хянах,
  • Өөрийн ур чадвар, гаргасан амжилтуудыг төвөггүйгээр тоочиж чаддаг болох,
  • Шаардлагатай бол хэн нэгэнтэй ярилцаж, бэлтгэх.

5. Албан ёсны хувцаслах

Ажлын ярилцлага цахимаар явагдлаа гээд та гэрийн хувцастайгаа орон дээрээсээ ярьж болохгүй шүү дээ. Тиймээс аль болох ажил хэрэгч хувцаслаж, өөрийн гадаад үзэмждээ анхаарах хэрэгтэй.

Зөвлөгөө: Компьютерын камер дээр олон төрлийн геометрийн дүрс, өнгө бүхий хувцас хэтэрхий эрээлжилж харагддаг тул аль болох нэг өнгө дагнан хувцаслаарай.

6. Тайвшрах

Цахимаар л явагдаж байгаа болохоос энэ бол ердөө нэг ярилцлага шүү дээ. Тиймээс сандрах хэрэг ер үгүй. Камераа хүн байна гэж бодоод л ярихад болно. Ажил олгогчтой давхцаж ярихаас зайлсхийж, түүний яриаг бүрэн сонссоны дараа хариулаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41