Gucci, Adidas брэндийн хамтран гаргах 1329 фунтийн үнэтэй шүхэр борооноос хамгаалахгүйг мэдсэн хятадууд бухимджээ
2022, 5 сарын 20. 11:500

Gucci, Adidas брэндийн ирэх сард худалдаанд гаргах гэж буй 1329 фунтийн үнэтэй шүхэр борооноос хамгаалахгүйг мэдсэн хятадууд Weibo платформ дээр бухимдлаа илэрхийлжээ.

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай тус шүхэр нь усны хамгаалалтгүй бөгөөд зөвхөн нарнаас хамгаалах эсхүл гоёл чимэглэлийн зориулалтаар л ашиглаж болохыг Gucci брэнд албан ёсны сайд дээрээ бичсэн байсан юм. Тийнхүү Weibo платформ дээр “11100 юанийн үнэтэй шүхэр усны хамгаалалтгүй” гэсэн утга бүхий хаштаг 140 сая хандалт авсан байна.

Gucci x Adidas umbrella costs more than Rs 1 lakh but doesn't stop the rain  - TechStory

Улмаар хэрэглэгчдийн сэтгэгдлийг үзвэл, “ямар ч хэрэгцээгүй загварын шийдэл”, “Намайг мөнгөгүй байгаа цагт хэн ч намайг энэ шүхрийг авахад ятгаж чадахгүй”, “Хүмүүс тансаг зэрэглэлийн бараа худалдан авахдаа хэрэглээг нь огт боддоггүй” хэмээжээ.

Шүхэр ирэх зургадугаар сарын 7-ны өдөр албан ёсоор худалдаанд гарах юм. BBC агентлагийн зүгээс Gucci болон Adidas брэндүүдээс тайлбар авахыг хүссэн тэд мэдэгдэл хийхээс татгалзсан байна. Харин Gucci брэндийн Хятад дахь салбарын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, шүхрийг өдөр тутмын хэрэглээнд зориулж бүтээгээгүй гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02