Энэтхэг улс инфляцтай тэмцэхээр бензин, дизель түлшний татварыг буурууллаа
2022, 5 сарын 23. 12:320

Энэтхэг улсын Сангийн сайд Нирмала Ситхараманы бямба гарагт мэдэгдсэнээр, тус улс инфляцтай тэмцэж, чухал хэрэгцээт бүтээгдэхүүний үнийг тогтоон барихын тулд бензин, дизель түлшний татварыг бууруулах болжээ.

Улмаар хатагтай Ситхараманы жиргэснээр, Энэтхэг улс бензин шатахуунаас хураах онцгой албан татварыг литр тутамд 8 рупигээр, дизель түлшнээс хураах онцгой албан татварыг литр тутамд 6 рупигээр бууруулахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрээс улбаалан тус улсын засгийн газрын нэг жилийн орлого 1 их наяд энэтхэг рупигээр хорогдох тооцоо гарсан юм.

Одоогийн байдлаар тус улсад нэг литр бензин 105,41 рупигээр худалдаалагдаж байгаа бол нэг литр дизель 96,67 рупигийн үнэтэй байгаа ажээ.

Түүнчлэн засгийн газраас инфляцтай тэмцэх ажлын хүрээнд өөр нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон нь “ядуу” гэх хэмжүүрээс доогуур амьдралтай 90 сая гаруй эмэгтэйчүүдэд ахуйн хийн цилиндрийг 200 рупигийн хөнгөлөлттэй олгохоор баталсан байна.

Энэ нь тус улсын засгийн газрын нэг жилийн орлогоос даруй 61 тэрбум энэтхэг рупиг татах юм.

Мөн хатагтай Ситхараманы мэдэгдсэнээр, засгийн газраас эцсийн бүтээгдэхүүний үнийг бууруулахаар хуванцар, төмөр, ган зэрэг түүхий материалын импортын татварыг ч бууруулах болжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47