Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр буюу ням гарагт Польшийн ерөнхийлөгч Андрей Дудатай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.
Хурлын үеэр тэрээр нэгэн мэдэгдэл хийсэн нь Украины зүүн хэсэгт өдөр бүр 50-100 хүн амиа алдаж байгаа энэ цагт цэргийн насны эрс улсаасаа дүрвэх биш харин ч улсдаа үлдэх хэрэгтэй гэж үзэж буйгаа хуваалцсан байна.
Түүний юун учир ийн мэдэгдэх болсон учрыг тодруулбал, цахим орчноо хүмүүс нэгэн хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн нь “Украин улсаас дүрвэхээр оролдож буй залуусыг гарах боломжоор хангаж өгөх хэрэгтэй” гэсэн уриалга байжээ. Тийнхүү хүсэлтийн хүрээнд Украины ерөнхийлөгчийн веб хуудаснаа уриалгыг дэмжсэн 25 мянган гарын үсэг цугларсан юм. Улмаар сэтгүүлчид үйл явдлын хүрээнд ноён Зеленськийгийн санал бодлыг сонсохыг хүсжээ.
Харин сэтгүүлчдийн асуултад Володимир Зеленський, “Хүмүүс яг хэнд хандаж тэрхүү хүсэлтээ өргөн барьсан болохыг би сайн мэдэхгүй юм. Магадгүй надад хандсан байж болно. Нөгөөтээгүүр би энд хүүгээ дайнд алдсан эцэг эхчүүдийг санан дурсах учиртай. Хот эсвэл улсаа дэлбэрэлтээс хамгаалж, түүнийхээ төлөө амь насаа золиосолсон хүмүүсийг санах ёстой.
Өнөөдрийн байдлаар манай зүүнтээ өдөрт 50-100 хүн амиа алдаж байна. Тэд бидний тусгаар тогтнол, улс орныг хамгаалан тулалдаж, дэлхий даяар тэдний тухай ярьж байна.
Тиймээс миний хувьд энэ мэт хүсэлтийг харахад хүсэлт өргөн барих учиртай хүн нь би биш шиг санагдана. Энэ бол хүнлэг байдлын үүднээс ярьж байгаа хэрэг. Харин хууль журмын хувьд бидэнд ирсэн хүсэлтүүдэд бид тухай бүрд нь хариу өгдөг” хэмээжээ.
Эх сурвалж: Украинская Правда
Муу фашист новш Донецк Луганскад олон арван мянган Орос хүн геноцид хийн хядсанаа ярихгүй юм байхдаа. Гэхдээ тун удахгүй Оросуудад баригдахаараа юу гэж сулиарахыг нь сонсоноо
Тэр өөрийгөө л буруутгах хэрэгтэй дээ
Орос сөнөтүгэй.
Слава Украйн.
Ингээд хэрээ адил гуагласаар дуу нь суларсаар хөөрхий. Слава Украйн гээд бсан одоо овоо нэрээ бичиж
Fashist ukirain dampuursan za.