ТЭСО ГРУПП ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
2022, 5 сарын 23. 15:120

Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ТОП-100 ААН-ийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ба 21 дэх удаагийн шалгаруулалтаар ТЭСО ГРУПП-ийн хүнсний салбар Монгол Улсын ТОП-100 ААН-ээр өргөмжлөгдлөө.

ТОП-100 ААН-ийг шалгаруулахдаа аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг. Цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлын нөлөө үргэлжилсээр байгаа ч 2021 онд ТЭСО ГРУПП ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, татварыг тасалдалгүй төлж, хэрэглэгчдэдээ ээлтэй, эрүүл хүнс түгээн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа нь ийнхүү Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллагаар шалгарчээ.

ТОП-100 ААН-ийн талаар зарим мэдээлэл:

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 84,685 ААНБ байдгаас 2021 онд ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ 35.4 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувийг бүрдүүлжээ. Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан ч ТОП-100 ААН-ийн нийт 5.3 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын нийт татварын орлогын 45 хувийг бүрдүүлсэн байна.

Монгол Улсын 2021 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний 29, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын 22, хүнсний үйлдвэрлэлийн 9, харилцаа холбооны 8, газрын тосны хангамж 8, банк санхүүгийн 6, хүнд үйлдвэр 6, барилга, замын салбарын 5, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн 3, тээвэр ложистикийн салбарын 3, хөнгөн үйлдвэрийн 1 компани эрэмбэлэгджээ.

21 дэх удаагийн ТОП-100 ААН шалгаруулалтын онцлог нь Монголын сэргээгдэх түүхий эдээр инновац шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээг хангаж, хүнсний экспортыг төрөлжүүлж буй ТЭСО ГРУПП эхний 33-т эрэмбэлэгдсэн ба уул уурхай, банк санхүүгийн байгууллагуудтай зэрэгцсэн явдал нь хүнсний үйлдвэрлэлийн компанийн хувьд өмнө нь тохиолдож байгаагүй өндөр үзүүлэлт боллоо.

Салбар салбарын тэргүүлэгчид:

Уул уурхай, олборлох үйлдвэрлэл - “Эрдэнэт үйлдвэр”

Банк, санхүү - “Хаан банк”

Олон төрөлт хүнсний үйлдвэрлэл - “ТЭСО Фүүдс”

Харилцаа холбоо - “Мобиком Корпораци” тус тус нэрлэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46