БНХАУ энэ оны эхний 4 сарын байдлаар нарны эрчим хүчний үйлдвэрлэлд 29 тэрбум юань зарцуулжээ
2022, 5 сарын 23. 16:370

БНХАУ-ын засгийн газрын зүгээс шинэ болон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулснаар нарны эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор гурав дахин нэмэгдсэн байна.

Bloomberg сувгийн БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний агентлагийн мэдээнээс иш татан 23-ны өдөр мэдээлснээр, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нарны эрчим хүчний үйлдвэрлэлд 29 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 204 хувиар нэмэгджээ.

Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2030 он гэхэд оргилдоо хүрч, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтгүй болж нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалтай улс болох “давхар зорилт” тавиад байгаа билээ.

Нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал гэдэг нь хүлэмжийн хийн ялгарлыг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх замаар нөхөж нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бодитоор “0" болгохыг хэлж буй хэрэг юм.

Хятад улс энэ зорилгодоо хүрэхийн тулд нарны эрчим хүчний хавтан суурилуулах хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлж байна.

Гэхдээ ойрын жилүүдэд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс голлох байр суурь эзэлсэн хэвээр байх болно гэж Үндэсний эрчим хүчний агентлаг тооцоолжээ.

Түүнчлэн Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын нарны эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрөгч сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.9 хувиар нэмэгдсэн бол усан цахилгаан станц 17.4 хувь, атомын эрчим хүч 0.9 хувь, салхины эрчим хүч 14.5 хувиар тус тус өссөн аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
02024-4-18 10:48
2024/04/17: Тойм мэдээ
02024-4-18 10:39