Starbucks компани Оросын зах зээлийг бүрмөсөн орхихоор шийджээ
2022, 5 сарын 24. 0:161

ОХУ Украинд түрэмгийлснээс хойш дэлхийн томоохон компаниуд тус улс дахь бизнесийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргаад байсан бол өдгөө зах зээлийг бүрмөсөн орхих шийдвэрийг ар араасаа гаргах болжээ.

Дэлхийн хамгийн том кофе шопын сүлжээ компани болох Starbucks 15 жил үйл ажиллагаагаа явуулсны эцэст тус улсын зах зээлийг бүрмөсөн орхих болсноо зарлалаа.

Starbucks компани нь ОХУ улсад 130 салбартай бөгөөд эдгээр нь бүгд орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид удирдан ажиллуулдаг байсан талаар CNBC суваг мэдээлэв.

Орос дахь тус компанийн бизнесийг татан буулгах талаарх санхүүгийн тодорхой нөхцлүүдийг хараахан ил тод болгоогүй аж.

Starbucks компанийн зүгээс тус улсын салбар дэлгүүрүүдэд ажиллаж байсан 2000 орчим ажилчиддаа зургаан сарын цалинг нөхөн олговор хэлбэрээр олгож, цаашид ажлын байр олоход нь туслахаар төлөвлөж байгаа гэв.

Тус компани нь дайн эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 8-ны өдөр Орос дахь бүх бизнесийн үйл ажиллагаа тэр дундаа бүхий л салбар дэлгүүрүүдээ тодорхойгүй хугацаагаар хааж, бүтээгдэхүүн экспортлохоо ч зогсоогоод байсан юм.

Гүйцэтгэх захирал Кевин Жонсон тухайн үед "ОХУ-ын Украинд хийсэн ямар ч үндэслэлгүй, аймшигт халдлагыг бид буруушааж байна" хэмээн хэлж байжээ.

Америкийн түргэн хоолны сүлжээ McDonald's өнгөрөгч 18-ны өдөр Орос дахь бизнесээ худалдсанаа зарласнаас хойш долоо хоног хүрэхгүй хугацаанд Starbucks компани уг шийдвэрийг гаргаж буй нь энэ юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.9.46.12
   /
2022, 5 сарын 24. 1:07

Хэ хэ. Гарзтай ч юм шиг.

Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57