Хятадын дампуурсан лити олборлогч компани дуудлага худалдааны анхны үнээс 600 дахин өндөр үнээр борлуулагджээ
2022, 5 сарын 24. 1:010

Хятадын дампуурлаа зарласан лити олборлогч компани дуудлага худалдааны анхны үнээс 596 дахин өндөр үнээр борлуулагджээ. Учир нь цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аккумуляторын гол түүхий эд болох литийн үнэ өссөнөөс үүдэлтэй хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

Өнгөрөгч 21-ний өдөр JD.com сайтаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар Хятадын Сычуань мужийн уул уурхайн компани болох Снувэй компанийн 54.3%-ийг 2 тэрбум юаниар худалдсан болохыг орон нутгийн цагаар 23-ны өдөр эдийн засгийн мэдээллийн Caixin сонин онцолжээ. Өнгөрөгч 16-ны өдөр анхдагч үнэ нь ердөө 3,355,290 юаниар эхэлж, нэг өдрийн дотор дуусгахаар төлөвлөж байсан уг дуудлага худалдааны оролцогчид ар араасаа өндөр үнийн санал ирүүлсээр байсан учир бүр зургаан өдрийн турш сунжран үргэлжилжээ. Улмаар уг дуудлага худалдааны ялагч анхны үнээс 596 дахин ихийг төлөхөөр болсон байна. Дуудлага худалдаанд шалгарсан компанийн тухайд Тан Вэй гэх нэрнээс өөр мэдээлэл олдоогүй аж. Снувэйг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Сычуан мужийн шүүх дампуурсан хэмээн зарлаж байсан бөгөөд шүүхээс 201 сая юанийн хөрөнгөтэй, мөн нэг тэрбум юанийн өртэй хэмээн үнэлсэн юм.

Снувэй компани нь Сычуань мужид 24.9 сая тонн литийн нөөцтэй уурхайг олборлох эрхтэй ба энэ нь цахилгаан машины батарейнд зориулж литийн карбонат болгон боловсруулбал 730 мянган тоннтой тэнцэх аж.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54