Сүүлийн хоёр жилийн хугацаанд 30 цаг тутамд нэг тэрбумтан мэндэлж байсан бол нэн ядуу ангилал руу нэг сая хүн шилжиж байжээ
2022, 5 сарын 24. 1:520

Цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 30 цаг тутамд нэг шинэ тэрбумтан мэндэлж байхад нэн ядуу ангилалд шилжиж буй хүмүүсийн тоо нэг саяар нэмэгдэж байсан байна.

Цар тахлын улмаас хүнс, эрчим хүчний үнэ өсөхийн хэрээр тэрбумтнуудын хөрөнгө зузаарсан бол Украины дайнтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ зогсохоо мэдэхгүй өсч буй энэ үед амьжаргааны түвшин ядуу буурай иргэд бор хоногийг хэрхэн өнгөрүүлэхээ ч мэдэхгүй хүндхэн байдалтай байгаа билээ.

Саяхан CNBC агентлагийн мэдээлснээр, олон улсын тусламж, хөгжлийн Оксфам байгууллагын зүгээс энэ сарын 22-26-ны өдрүүдэд Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай уялдуулан "Зовлонгоос олсон ашиг" нэртэй тайланг нийтэлсэн байна. Оксфам нь 2014 оноос хойш Давосын чуулга уулзалтад жил бүр тэгш бус байдлын тайланг нийтэлсээр ирсэн аж.

Уг тайланд дурдсанаар 2020 онд ердөө 573 байсан тэрбумтнуудын тоо өдгөө 2668 болж өссөн болохыг онцолжээ. Энэ нь цагийн тооцоололд хөрвүүлбэл 30 цаг тутамд нэг тэрбумтан нэмэгдсэн гэсэн үг юм. Эдгээр тэрбумтнуудын нийт хөрөнгө 2020 онд 9,92 их наяд ам.доллароор хэмжигдэж байсан бол өнгөрөгч гуравдугаар сарын байдлаар 12,7 их наяд ам.доллар болж өссөн байна.

Мөн тус тайланд дурдсанаар, тэрбумтнуудын хөрөнгө сүүлийн хоёр жилийн хугацаанд сүүлийн 23 жилийн хугацаанд өссөн өсөлтөөс ч илүү нэмэгдэж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх нийт хөрөнгийн хэмжээ 2000 онд 4.4 хувьтай байсан бол өдгөө 13.9 хувь болж дөрөв дахин нэмэгдээд байна.

Тэр дундаа түүхий эдийн үнэ өссөнөөс үүдэн хүнс, эрчим хүчний салбарынхан мөнгийг хүүлэх шиг болсон юм. Тодруулбал хүнс болон эрчим хүчний салбарт ажилладаг тэрбумтнуудын хөрөнгө хоёр жилийн дотор 453 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Дэлхийн хамгийн баян 10 эрхмийн эзэмшиж буй хөрөнгө дэлхий дээр орлогын түвшингээрээ хамгийн доод хэсэгт эрэмблэгддэг 3.1 тэрбум хүн буюу манай гарагийн нийт хүн амын 40 хувийн хөрөнгөөс ч илүү байгаа юм.

Цар тахлаас үүдсэн орлогын тэгш бус байдал нь ОХУ Украинд түрэмгийлсэнтэй холбоотойгоор улам даамжирсан хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж сүүлийн хоёр жилийн дотор 263 сая хүн нэн ядуу хэмээх ангилалд шилжсэн болохыг Оксфам цохон тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл 33 цаг тутамд 1 сая хүн нэн ядуу ангилалд орсон байх юм.

Мөн тус тайланд дурдаснаар цар тахлаас асар их ашиг олсон эмийн компаниуд вакцины хяналтыг монопольчилсноор орлого багатай орнуудын нийт хүн амын 87 хувь нь вакцинд хамрагдаагүй болохыг онцолжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26