Украины шүүх экс ерөнхийлөгч Януковичийг эх орноосоо урвасан хэргээр баривчлах шийдвэр гаргажээ
2022, 5 сарын 24. 14:080

Украины шүүх Оросын талыг баримтлагч ерөнхийлөгч асан Виктор Януковичийг эх орноосоо урвасан хэргээр баривчлах шийдвэр гаргасан тухай Британийн The Guardian сонин орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдаснаар ерөнхийлөгч асан Януковичийг 2010 онд албан тушаал хашиж байхдаа ОХУ-ын Хар тэнгисийн флотын Крымд байх хугацааг сунгасан хэмээн буруутгаж байгаа юм.

Түүний ОХУ-тай байгуулсан “Харьковын гэрээ” хэмээн нэрлэгддэг гэрээнд Оросын Хар тэнгисийн флотын Крымын Севастополь хотод байх хугацаа 2017 онд дуусгавар болох байсныг дахин 25 жилээр буюу 2042 он хүртэл сунгасан аж.

Ерөнхийлөгч асан Януковичийг 2013 оны арваннэгдүгээр сард болсон засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалын (Евромайданы хувьсгал) хариу болгож ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд захидал илгээснийх нь төлөө 2019 онд эх орноосоо урвасан гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ял оноосон билээ.

Ерөнхийлөгч асан Янукович нь 2010-2014 оны хооронд уг нэр хүндтэй албан тушаалыг хашиж байсан бөгөөд Евромайданы хувьсгалд хүч хэрэглэн хариу үйлдэл үзүүлсэн ч эцэст нь 2014 оны хоёрдугаар сард ОХУ руу дүрвэсэн юм.

Түүний оршин сууж байгаа газар одоогоор тодорхойгүй байгаа ч ОХУ эсвэл Беларусь улсад байж магадгүй гэсэн таамаг бий.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
1
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04