Тоёота зургадугаар сарын төлөвлөгөөгөө 100 мянгаар танах болжээ
2022, 5 сарын 24. 14:570

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота Мотор компаниас мягмар гарагт мэдэгдсэнээр, тэд хагас дамжуулагчийн хомстлоос үүдэн зургадугаар сарын төлөвлөгөөгөө 100 мянгаар танаж, ирэх сард дэлхий дахинаа нийт 850 мянган автомашин үйлдвэрлэхээр болжээ.

Гэвч тэд 2023 оны гуравдугаар сар гэхэд нийт 9.7 сая автомашин үйлдвэрлэсэн байх тооцоондоо өөрчлөлт оруулаагүй байна.

Түүнчлэн Тоёота Мотор Шанхай хотын хөл хорионоос үүдэн дотоод дахь үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоохоос өөр аргагүй нөхцөлд орсноо хуваалцсан юм. Улмаар маргаашаас эхлэн зургадугаар сарын гуравны хооронд нэг үйлдвэр дээд талдаа 5 өдөр үйлдвэрлэлээ зогсоох ажээ. Тийнхүү Япон дахь Тоёотагийн 10 үйлдвэр дээрх хугацаанд ээлж дараалан үйлдвэрлэлээ зогсоох гэнэ.

Гэсэн ч тэд төлөвлөгөөндөө ихээхэн итгэлтэй байгаа бөгөөд зуны саруудад л гэхэд нэг сард дунджаар 850 мянган автомашин үйлдвэрлэнэ гэж итгэж байгаа юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00