Hyundai компани хамгаалах бүсний асуудалтай 239,000 автомашиныг АНУ-ын зах зээлээс эргүүлэн татахаар болжээ
2022, 5 сарын 25. 2:130

Hyundai Motor компани АНУ-ын зах зээлд борлуулагдсан 239,000 ширхэг автомашинаа хамгаалах бүсний эд ангид асуудал үүссэний улмаас эргүүлэн татахаар болжээ.

Associated Press агентлаг орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлэхдээ, АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газрын зүгээс энэхүү шийдвэр гаргах болсон шалтгаанаа тайлбарлахдаа тус улсад борлуулагдсан Hyundai Motor компанийн автомашинуудын хамгаалах бүсний сунгагч хөдөлж байх үед гэнэт хагарч, зорчигчид бэртэж гэмтэх эрсдэлтэй байсан талаар цохон тэмдэглэсэн байна.

Уг асуудлаас болж АНУ-д хоёр, Сингапурт нэг хүн бэртсэн болохыг мэдээлсэн юм.

Хамгаалах бүс сунгагч нь тээврийн хэрэгсэлд огцом даралт мэдрэгдэх үед хамгаалах бүсийг зорчигч руу татаж гэмтэхээс сэргийлдэг хэсэг юм.

Энэхүү шийдвэрийн хүрээнд 2019-2022 оны Accent, 2021-2023 оны Elantra, 2021-2022 оны хайбрид Elantra зэрэг автомашинуудыг эргүүлэн татах гэнэ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02