Байрших үйлчилгээний салбарынханд чиглэсэн “Хялбар Дүүргэ - 2022” чуулга уулзалт болно
2022, 5 сарын 25. 14:230

Швейцарын Хөгжлийн Агентлагийн (Swiss Agency for Development and Cooperation) санхүүгийн дэмжлэгтэйгээр iHotel ХХК-ийн хэрэгжүүлж буй “MyHotel – Аялал жуулчлал, байрших үйлчилгээний салбар дахь цахим шилжилт” төслийн хүрээнд “Хялбар Дүүргэ-2022” чуулга уулзалтыг 2022 оны 5-р сарын 27-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 09:00 цагаас зохион байгуулах гэж байна.

Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд үндсэндээ тэг зогсолт хийсэн салбар бол яахын аргагүй аялал жуулчлалын салбар юм. Ковидын дараах өөрчлөлт, хэрэглэгчийн зан төлөв зэргээс хамааран технологийн шинэчлэл явагдаж буй энэ үед өөрчлөлтийг хэрхэн үр дүнтэй цаашид хөгжүүлэх талаар салбарын экспертүүд байрших үйлчилгээний салбарын инновац, технологийн боломжуудын талаар бодит шийдэлд суурилсан сэдвүүдээр ярилцах болно.

“ХЯЛБАР ДҮҮРГЭ” Summit дараах хэсгүүдээс бүрдэнэ:

  • Нэгдүгээр хэсэг /Байрших үйлчилгээний салбарын бизнес өсөлт/
  • Хоёрдугаар хэсэг /Хялбар дүүргэ – Дижитал маркетинг ба борлуулалт/
  • Гуравдугаар хэсэг /Хялбар удирд – Байрших үйлчилгээний бизнесийн удирдлага/

Мөн түүнчлэн чуулга уулзалтаар бизнесүүдийн хооронд нетворкинг үйл ажиллагаа явагдах бөгөөд уулзалтад оролцсоноор “MyHotel” өрөө удирдлагын системийн 3 сар үнэгүй ашиглах эрх болон “iHotel”-д бүртгүүлж арга хэмжээний тасалбарын үнийн дүнтэй тэнцэх шимтгэлээс чөлөөлөгдөх зэрэг олон олон боломжууд арга хэмжээг дагалдаж байгаа юм.

Хаана: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Хэзээ: 2022 оны 5-р сарын 27-ны 09:00 цагт

Хамрах хүрээ: Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазын эзэд болон удирдах түвшний албан тушаалтнууд

“ХЯЛБАР ДҮҮРГЭ” чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг iHotel.mn фейсбүүк хуудас , арга хэмжээний фейсбүүк хуудас , болон 7727-9090, 9009-9090 дугаараас авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41