Европын холбоо Украины бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөхөөр болжээ
2022, 5 сарын 25. 16:340

ОХУ-ын арми Хар тэнгист хяналтаа тогтоосноос болж экспортын гол зам нь хаагдан эдийн засгийн хүндрэлтэй тулгараад буй Украин улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа Европын холбоо түр чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Европын зөвлөл орон нутгийн цагаар 24-ний өдөр Украинтай хийх худалдааны татварыг түр хугацаанд чөлөөлөхийг зөвшөөрөх шийдвэр гаргаснаа мэдэгдэв.

Ингэснээр Европын холбоо руу экспортолж буй Украины бүх бараа бүтээгдэхүүн нэг жилийн хугацаанд импортын татвараас чөлөөлөгдөх юм.

Тодруулбал, энэ оны эцэс гэхэд тарифыг нь тэглэх аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ч хамаарах бөгөөд Украины импортын бараанд ногдуулах демпингийн эсрэг татварыг түр зогсоохоор болжээ.

Европын зөвлөлийн зүгээс “Энэхүү шийдвэр нь Украины эдийн засгийг мэдэгдэхүйц дэмжих боломжийг олгоно" гэж мэдэгдэв.

"ОХУ-ын ямар ч үндэслэлгүй түрэмгийлэл нь Украины үйлдвэрлэл, тээврийн дэд бүтэц, Хар тэнгист нэвтрэх боломж хийгээд бүр цаашлаад дэлхийн худалдааны чадавхид ихээхэн хохирол учруулж байна. Мөн хүнсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөг дотоод, гадаад ертөнцийн аль алинд нь дутуу үнэлж болохгүй” хэмээн үргэлжлүүлэн буруушаасан байна.

Европын комисс өнгөрсөн сарын 27-ны өдөр татварыг түр хугацаанд чөлөөлөх төлөвлөгөөг зарлаж, өнгөрөгч 19-ний өдөр Европын парламентын нэгдсэн хуралдаанаар баталсан юм. Энэхүү шийдвэр нь гарын үсэг зурж, албан ёсны хэвлэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41