TotalEnergies компани АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний томоохон компанийн 50 хувийг авахаар тохиролцжээ
2022, 5 сарын 25. 17:060

Францын эрчим хүчний TotalEnergies компани АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний тав дахь том компани болох Clearway Energy-ийн 50 хувийг худалдан авахаар болжээ. Энэ нь Францын компаниас АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний компанид оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болох юм.

Total компанийн зүгээс орон нутгийн цагаар 25-ны өдөр Clearway Energy-ийн 50 хувийг 1.6 тэрбум ам.доллароор авахаар тохиролцсоноо зарласан бөгөөд Clearway Energy компани нь АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний салбарт тавдугаарт бичигддэг томоохон аж ахуй нэгж юм. Энэхүү наймааны ачаар TotalEnergies нь АНУ-ын 34 мужид нар, салхины эрчим хүчний салбар дахь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болох юм.

ОХУ Украинд түрэмгийлснээс улбаалан олон улсын зах зээлд газрын тосны үнэ өссөн нь TotalEnergies компанийн хувьд энэ оны эхний улиралд тун орлого арвинтай байхад нөлөөлсөн билээ. Tус компани нь сэргээгдэх эрчим хүчний салбар дахь бизнесээ өргөжүүлэхийн тулд бусад компаниудтай нэгдэх эсвэл худалдан авах ажлыг идэвхжүүлж байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00