Путин Украины эзлэгдсэн бүсүүдийн ард иргэдэд Оросын иргэншил олгох тухай тогтоолыг баталжээ
2022, 5 сарын 25. 22:463

Лхагва гарагт Украинская Правда агентлагаас мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины эзлэгдсэн бүсүүд болох Херсон, Запорижжягийн ард иргэдэд Оросын иргэншлийг хялбаршуулсан журмаар олгох тухай тогтоолыг баталжээ.

Тэд энэхүү мэдээллийг ОХУ-ын хуулийн мэдээ мэдээллийн албан ёсны веб хуудаснаас авсан байна.

Улмаар тогтоолын хүрээнд тэд 2019 оны дөрөвдүгээр сард баталж байсан Луганск, Донецк бүсийн ард иргэдэд Оросын иргэншлийг хялбаршуулсан журмаар олгох тухай баримт бичигт өөрчлөлт оруулсан юм.

Тийнхүү урьд өмнө зөвхөн Украины Луганск, Донецк мужуудын оршин суугч нарт хүчин төгөлдөр үйлчилж байсан тогтоолд Херсон болон Запорижжя бүсүүд нэмэгджээ.

Тогтоол гарч, журамд өөрчлөлт оруулснаар тэдгээр бүсийн оршин суугчид Оросын иргэншил хүссэн баримт бичгээ бүрдүүлснээс хойш гурван сарын дотор хүсэлтийг шийдвэрлэж өгөх гэнэ.

Чингээд лхагва гарагаас эхлэн нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоол хүчин төгөлдөр хэрэгжих болжээ.


Эх сурвалж: Украинская Правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
2
1
1
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Сонодоо
202.126.88.213
   /
2022, 5 сарын 27. 6:41

Баасны хажуугаар батгана гэж БатҮүл вэ. Тэр өгсөн Элбэгдоржоо хөтлөөд фашистууд дээр оч. Та хоёрт баатар цол бас оршуулгын хэдэн $ өгөх байх

202.179.21.217
   /
2022, 5 сарын 26. 14:23

evropiihon odoo ukraichuudiig shuud irgenshil ugnu gevel yalsantai adil bolno doo

Өлзий
192.82.70.35
   /
2022, 5 сарын 26. 9:20

Яг зөв.Одоо Горбачёв урвагчийн сөнөөсөн ссср г шинээр сэргээ.

Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41