Володимир Зеленський барууны орнуудыг нэгдмэл, хүчтэй байж чадахгүй байна гэж шүүмжилжээ
2022, 5 сарын 26. 10:0920

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Лхагва гарагт Швейцарын Давос хотноо уламжлалт ёсоор зохион байгуулагдсан “Украин Өглөөний Цай” хэлэлцүүлгийн үеэр барууныхныг хурцаар шүүмжилжээ.

Түүний хэлснээр, Оросын түрэмгийллийг эсэргүүцэхийн тулд “нэгдмэл” байх хэрэгтэй гэдэг ердөө нэг хэлээд өнгөрөх зүйл биш харин барууныхны хийх үйлдэл, гаргах шийдвэр зэрэг бүгдэд нь шингэсэн байх учиртай гэнэ.

Володимир Зеленський, “Энэ бол Европын Холбоонд тавих асуулт. Надад хэлээч, Европ тивд Украин улс, Украин улсын ирээдүйг гэх эв нэгдэл байна уу? Би л лав олж үзсэнгүй. Энэ шударга хэрэг гэж үү? Би л лав тэгж бодохгүй байна.

Финланд, Швед улсыг хар л даа. Тэд НАТО-д элсэхээр шийдээд байна. ОХУ Украиныг НАТО-д элсэхэд хүргэж, Украин дахь дайн Финланд, Швед улсыг НАТО-д элсэхэд хүргэлээ. Тэгвэл одоо Финланд, Швед улсыг НАТО-д элсэхийг Европын Холбоо эв нэгдэлтэйгээр дэмжиж чадаж байна уу? Үгүй. Тийм юм бол нэгдмэл, хүчтэй баруун гэж байна уу? Үгүй” хэмээжээ.

Финланд, Швед улсын хувьд НАТО-д гишүүн орноор элсэх хүсэлтээ өргөн барьсан ч Турк улсын байр сууриас үүдэн хүсэлтийг зөвшөөрөх үйл явцад саад тулгарсан юм.

Ноён Зеленськийгийн шүүмжлэл энэ хүрээнд дуусаагүй бөгөөд тэрээр Европын Холбоо Оросын газрын тосноос татгалзаж чадахгүй байгаа явдлыг ч шүүмжилсэн байна. Түүнчлэн дайн эхлэхэд Европын Холбооноос Украины агаарын орон зайг хаах эсэх асуудал дээр ч санал нэгдэж чадаагүйг дурдаж, “Бид манай агаарын орон зайг хаагаад өгөөч гэж хүссэн ч тэд бидний хүсэлтийг яагаад ч юм хэрэгсээгүй. Хэн нэгэн мартчихсан. Гэхдээ бид мартаагүй. Өдгөө бид өдөр бүр агаарын дайралттай тулж байгаа. Бид энд юу ч мартаагүй” гэжээ.


Эх сурвалж: Украинская Правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
31
5
5
9
Сэтгэгдэл үлдээх
Нийт 20 сэтгэгдэл
Зочин
192.82.89.101
   /
2022, 6 сарын 7. 7:01

Иймэрхүү улс төрчид улс орныг сүйрүүлнэ. Энэ нөхөр яаж ч хичээгээд улсын ерөнхийлөгчийн албыг хашихгүй нь ойлгомжтой. Алиа салбадай. Ийм донтон манайд ч байна. Захаас өгсүүлээд дээлээ мялаадаг, дэвж сэвдэг, өр биш өглөг... гээд л урсана даа

Зочин
202.9.47.57
   /
2022, 5 сарын 30. 11:50

Алиа салбадайд знвсэгээр тусалсан баруунбхан чинь ирээдүйд газар нутгаас чинь өрөндөө суутгаж авна. Бусад нь яах нь хамаагүй.

Ц
202.9.46.17
   /
2022, 5 сарын 29. 11:46

Танайд байдаг Бандерачуудыг л төрийн эрхэнд гаргаж Оросын эсрэг ашиглаж байгаа болхоос авилгал хүчирхийлэлдээ идэгдсэн Украйн цаадуулд чинь ямар хэрэгтэй юм

64.119.21.141
   /
2022, 5 сарын 28. 16:32

АНУ- г дагаж далдаганаж байж Улсаа сүйрүүлэх хүн чамаас өөр олон биш байхаа

66.181.161.104
   /
2022, 5 сарын 28. 14:42

Зайлуул энэ нэг хошин шогийн гар ч сапирч дуусч байна дөө

192.82.84.11
   /
2022, 5 сарын 28. 8:58

Ажил мэрэгжилийн ялгаа онцлог гэж үнэхээр тод харагдах юмаа??!! Эмч хүн л хагалгаа хийх хэрэгтэй юм бн!! Ккк.

202.126.89.11
   /
2022, 5 сарын 28. 7:06

Цаадуул чинь одоо танаас яаж баларч байгаа бол Кккк аа ккк

Зочин
202.126.89.11
   /
2022, 5 сарын 28. 7:04

Манай Зеленский даргын зөв. Муусай барууныхан, янкууд, нойтон хамарт зөнөгийг бүгдийг заадуул чинь танаас айгаад чацага алдана Монголын Элбэгээ шиг овжин, Үүл баатар шиг зоригтой бай. Амжилт!!!

202.179.21.227
   /
2022, 5 сарын 28. 11:48

Зелбандааш дарга гэнэ үү нэртэйгээр нь боовын үмхээд хэвтээч арчаагүй хог вэ овжин Элбэг баатар Үүл ч гэх шиг таарсан таар шуудайнууд.

2 1
192.82.70.139
   /
2022, 5 сарын 27. 17:15

Дэлхийн хаан гээд өөрийгөө андуураад байгаа юм байхдаа барууныхан утсан куклэдэй байж. Ард түмэн эх орноо бодохгүй дайныг тоглоом гэж санаад л байна даа.

66.181.160.6
   /
2022, 5 сарын 27. 9:12

аугаа улс төрч гэгдэх путин алиагаа алдаж улсаа сүидэлж баихад алиалагч гэж шоологдсон энэ залуу л алж бнштэи дэлхиин удирдагчидын нэг болчихсоон үгээрээ алга ташилтанд дарагдаж аугаа укриан гэдэг хүчирхэг гүрнии суурь тавьчихлаа шүү

92.56.104.78
   /
2022, 6 сарын 2. 6:46

Hen hamgiin svvld ineesen ni Ter jinheneeree ineesen gedeg . Смеётся тот кто смеётся последний .Udahgvi ukrainchuud nutgaa chuluuluhuur orosyn TV vzej tarhia ugaalgasan heden mongolchuud vnenbgedeg wmyg olj harnaa

0 0
Зочин
202.126.90.47
   /
2022, 5 сарын 28. 17:00

Чиний шувуун тархиар бол алж байгаа чиний алиалагч чинь. Ацных хүчирхэг аугаа улс. Украйн газрын зурагнаас арчигдаж байхад. Наад элбэгүүлмонголбарам гараа сайн магт. Муу алиалагч дагасан алиалагчаа.

6 0
66.181.161.57
   /
2022, 5 сарын 28. 0:03

Сайхан хөгжилтэй улс байсан. Порошенко, энэ алиалагч хоёр л Европын хамгийн хөгжилгүй улс болгоход гол үүргийг гүйцэтгэлээ дээ.

6 0
192.82.85.241
   /
2022, 5 сарын 27. 17:01

Алиалагч дандаа худал ярина.

5 0
202.126.89.172
   /
2022, 5 сарын 27. 0:54

Далайн цаана байгаа салга өвгөн л шийднэ шүү дээ.Мэдээж аль хэдийнээ мурьсан.Бусад улсад том сургамж.

202.126.90.145
   /
2022, 5 сарын 27. 0:32

Алиалагч

139.5.218.84
   /
2022, 5 сарын 26. 21:17

Улсаа байхгүй болгочихоод хэндээ эрхлээд бгаа ллр вэ

202.21.107.75
   /
2022, 5 сарын 26. 15:20

Элийрсэн солиорсон нэг муу жүжигчин алиа салбадай

202.179.21.217
   /
2022, 5 сарын 26. 14:25

uvuuduu erhelsen batsaan davrah yumaa hugiin evrei amerik bayachuudaaraa hahaj tsadtalaa ugjuulj bna daa

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02