Өмнөд Солонгос улс бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж, 1.75 хувьд хүргэлээ
2022, 5 сарын 26. 12:370

БНСУ-ын Төв банкнаас пүрэв гарагт инфляцтай тэмцэх зорилгоор бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж, 1.75 хувьд хүргэжээ. Энэ нь тэд 2022 он гарсаар бодлогын хүүгээ өсгөж буй хоёр дахь удаагийн тохиолдол болж байгаа юм.

Өмнөд Солонгос улсын хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард инфляц 4.8 хувьтай гарсан нь сүүлийн 13 гаруй жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ.

БНСУ-ын Төв банкны бодлогын хүүгээ өсгөх жишиг нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хэв маягтай тун ижил байгаа юм. Тодруулбал, төв банкнуудын зүгээс бодлогын хүүг зугуухан нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, 0.25, 0.50 хувиар ойр ойрхон нэмэгдүүлж байгаа билээ. Улмаар АНУ-ын Холбооны нөөцийн сан л гэхэд энэ сарын эхэнд бодлогын хүүгээ дахин 0.25 хувиар өсгөж, 1 бүхэлд хүргэсэн юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42