Барууны хоригт өртөж буй ОХУ болон Иран улсууд газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн талаар хэлэлцжээ
2022, 5 сарын 26. 15:494

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, барууны хүчтэй хориг арга хэмжээнд өртсөөр байгаа ОХУ болон Иран улсууд нь газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүч үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэх, солилцох, шатахууны тээврийн зангилаа байгуулах тухай хэлэлцсэн байна.

Иран улсад айлчлал хийж буй ОХУ-ын засгийн газрын шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Александр Новак Оросын төрийн телевизэд ярилцлага өгөхдөө "Иран улс сүүлийн хэдэн жилийн турш хориг арга хэмжээнд өртсөөр байгаа билээ. Мөн бид Ираны туршлагын талаар ярилцсан" хэмээн мэдэгджээ.

Тэрээр хэлэхдээ, "Иран улс хоёр орны хооронд бараа таваар тээвэрлэх гол тээвэр, ложистикийн төв болж чадна. Одоогийн байдлаар жилд 15 сая тонн орчмоор хэмжигдэж буй ОХУ болон Иран улсын гадаад худалдаа хэдхэн жилийн дараа 50 сая тонн болж өсөх магадлалтай” хэмээн цохон тэмдэглэв.

Шадар сайд Новак "Бид Оросын эрчим хүчийг хойд Иранд нийлүүлж, Ираны газрын тос, байгалийн хийг өмнөд нутгаас Ази Номхон далайн бүс нутаг руу экспортлох боломжтой" гэж нэмж хэлээд, ойрын хугацаанд уг тохиролцоог бодит болгож магадгүй хэмээв.

Үүнээс гадна хоёр улс газрын тос, байгалийн хийн зарим төсөлд хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцсэн гэж шадар сайд Новак дурджээ.

Иран улс нь өнгөрөгч 2015 онд АНУ, Франц, Их Британи, Орос, Хятад, Герман гэсэн зургаан улстай цөмийн хөтөлбөрөө царцаах юм уу, хорогдуулсны хариуд АНУ, НҮБ, Европын холбооноос авсан хориг арга хэмжээг цуцлах цөмийн гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд уг цөмийн хэлэлцээрээс дангаараа гарсан. Түүнээс хойш Иран улс ч эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнд өртөж байгаа юм.

ОХУ-ын хувьд өнгөрөгч хоёрдугаар сард Украинд халдан түрэмгийлснээс хойш АНУ болон барууны орнуудын бүх талын хориг арга хэмжээнд өртсөөр байна.

Тодруулбал, саяхан АНУ Оросын газрын тосны импортыг хориглоод байгаа бол Европын орнууд мөн Тус улсаас импортлодог газрын тос, байгалийн хийн хэмжээг үе шаттайгаар багасгаж бүрмөсөн хориглох хүртэл арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа нь ОХУ-ын чулуужсан түлшний экспортыг эрсдэлд оруулж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
0
0
3
1
3
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
nn
64.119.23.153
   /
2022, 5 сарын 30. 10:01

Дэлхий ертөнц хуваагдхан ч тодорхой. Монголчууд энэ үед өөрийн боломжыг ашиглан хөгжих өөрөө бүтээх чадвартай болох хэрэгтэй юм

Наяаа
139.5.219.64
   /
2022, 5 сарын 28. 17:57

Орос.Иран хоёр чамаас тэнэг байна гэж байх уу?жаахан бодож байгаад инээ!

Иргэн
192.82.68.168
   /
2022, 5 сарын 27. 8:32

2-уулаа хоригт орсон, адилхан хий, нефтиэ экспортлох сонирхолтой 2 юугаараа хамтардаг юм? Хэн нь хэндээ зарах юм. Хөх инээд хүрчихлээ

203.91.115.55
   /
2022, 5 сарын 28. 0:16

ym oilgood solioroh heregtei

3 0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04