Зеленський: Хенри Киссинжерийн хуанли 2022 биш 1938 оныг зааж байх шиг байна
2022, 5 сарын 26. 16:2211

Лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжерийг хурцаар шүүмжилжээ. Учир нь ноён Киссинжер өнгөрөгч мягмар гарагт Дэлхийн эдийн засгийн форумд дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэхдээ Украин улсыг хил хязгаараа шинэчлэн тогтоож, оросуудын эзэлсэн бүсийг орхин хилийн шугамаа зурахыг зөвлөсөн юм.

Түүний хэлснээр, “Энхийн хэлэлцээрийг ойрын хоёр сарын хугацаанд эхлүүлэхгүй бол цаашид нөхцөл байдал улам хурцдаж, үүсэх үймээн самууныг даван туулахад бүр л хүндрэлтэй болох болно. Хилийн шугамыг дахин зурахдаа тулбал өмнө нь ямар байсан яг тэр байранд нь л оруулах хэрэгтэй. Гэхдээ дайныг тэр хэмжээнд хүртэл сунжруулбал шинэ дайн гарах эрсдэлтэй” гэжээ.

Тэгвэл ноён Зеленський түүний мэдэгдлийн хариу болгож, “ОХУ-ыг ямар ч үйлдэл хийсэн байсан “өөрсдийн эрх ашгийг нь харгалзаж үзье” гэж хэлэх хүн байх юм. Оросын талаас Украин руу мянга мянган пуужин харваж, хэдэн арван мянган украинчууд амь үрэгдэж, Буча, Мариуполь зэрэг хотууд сүйдэж, оросууд “шүүх бааз” байгуулж байхад ч ингэж хэлэх хүн байлаа. Энэ бүхнийг оросууд Европ тивд хийсэн байхад Давост ноён Киссинжерээс авахуулан Украин улсыг ОХУ-д газар нутгаасаа өг гэж зөвлөх хүмүүс байна” гэж мэдэгджээ.

Тийнхүү ерөнхийлөгч Зеленський Киссинжерийн үзэл суртлыг 1938 оны нацист германуудын үзэлтэй жишсэн байна. Зеленський, “Ноён Киссинжерийн хуанли 2022 биш 1938 оныг л зааж, тэрээр өөрийгөө Давост цугласан олонд хандаж үг хэлж байгаа бус харин дайны үеийн Мюнхен хотын иргэдэд хандаж байгаа гэж бодсон бололтой” хэмээжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
0
11
5
3
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 11 сэтгэгдэл
192.82.77.134
   /
2022, 5 сарын 29. 16:52

Эхлээд Оросыг дараа нь Хятадыг нуга Дарах хэрэгтэй. Монгол бол стартегийн чухал түшиц газар мөөн. Монголын нутгаас Хятад, Орослуу дайрвал Хятад, Орос унах л болно

66.181.188.25
   /
2022, 5 сарын 29. 22:39

Жинхэн эргүү тантан бнда

2 0
Зочин
66.181.161.56
   /
2022, 5 сарын 29. 17:15

Чиний хүслээр болохгүй байх даа.

1 0
103.57.93.182
   /
2022, 5 сарын 29. 11:43

Украйн Амкрикийг дагаж хийрхэж йхөршийнхөө эрх ашгийг үл тоосонНато д элсэн гэж маш буруу бодлого барьж дэ Оросын эрх ашигт аюултай гэж бодох байсан юм Айл хүний амь нэг гэдэг монгол зүйр цэцэн үг байна Хөрштэйгээ эвтэй байх чухал байсан юм да

Ббб
202.126.90.91
   /
2022, 5 сарын 28. 20:45

Наад Кисинжэр зөнөг чинь Оху-с цалинждаг юм бхгүй юү. Тгээд ажилаа хиж бгаа царай н

Зочин
202.126.89.97
   /
2022, 5 сарын 28. 4:18

Укриан улс байгаагүй юм бишүү . Орос улс харийн фашисть түрэмгийлэгч зөнөг өвгөн Байдин хошин щогийн тэнэг жүжигчин зеленский түүний хамсаатануудаас газар нутагаа чөлөөлж байгаа юм байна

202.126.90.91
   /
2022, 5 сарын 28. 20:46

Цагтаа орос гж бгаагүй тэгүүл, муу оросын тэжээвэр бичээч минь

1 4
59.153.113.75
   /
2022, 5 сарын 27. 20:24

Нохойн толгой ширээн дээр тавьсан ч шороон дээр өнхөрнө, илжигний чихэнд ус хийснэ ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ, тэнэг хүн тэнэгээрээ дуусна.... гэх мэт үгс ногооноод яв цав яг таг тохирно. Генри Киссинжер бол агуу геополитикч улс төрч хүн шүү дээ, Украйныг оролдож болохгүй гэж олоон жилийн өмнө хэлсэн гэжийгаа,

64.119.23.224
   /
2022, 5 сарын 27. 3:09

ooroo nazi bizdee zelinski chin

192.82.84.11
   /
2022, 5 сарын 26. 22:50

Бодитой юм зохистой, зохистой юм бодитой гэж энэ дээ!!! Өөр арга байхгүй!! Удаашрах тусам улам ихийг алдана!! 2 -3 сар сунжирвал улсаа ч бүрэн алдана.

.
64.119.24.240
   /
2022, 5 сарын 26. 20:24

Хенри Киссинжер Муу баас

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04