ОХУ-ын Аж үйлдвэрийн яамнаас зарим өнгөт металлын экспортдоо хориг тавих асуудлыг авч үзэх болжээ
2022, 5 сарын 26. 17:180

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуровын лхагва гарагт мэдэгдсэнээр, тус улс зарим өнгөт металлын экспортдоо хориг тавих эсэх асуудлыг авч үзэх болжээ.

Түүний хэлснээр, “Хаягдал төмрийн ханш өсөж байгаагаас үүдэн бид хаягдал төмрийн экспортоос хураах татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг хоёр ч удаа гаргасан.

Тэгвэл одоо тодорхой нөхцөл байдлыг харгалзан үзэж, бид хайлш, нэн ялангуяа өнгөт металлын экспортод хориг тавих асуудлыг авч үзэж байна” гэсэн юм.

Тэднийг ийн мэдэгдэхээс өмнө Дэлхийн гангийн холбооноос 2022 онд Оросын гангийн хэрэглээг даруй 20 хувиар буурч, 35.1 сая тоннд хүрнэ хэмээн тооцоолоод байжээ.

Тэгвэл урьдчилсан тооцооны хүрээнд Аж үйлдвэрийн яамнаас “Эрэлт буурахгүй гэж хэлж чадахгүй ч хоёр оронтой тоонд ортол их хувиар унахгүй. Миний зүгээс шинжээчдийн гаргасан тооцоог баталсан мэдэгдэл хийхгүй байхыг илүүд үзнэ. Учир нь хэн ч ирээдүйг харж чадахгүй шүү дээ. Мөн дотоодын эрэлт ч буураагүй байна” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36