Ажил олгогчоос асуухад тохиромжтой асуултууд
2022, 6 сарын 6. 10:001

Одоо үед ажилд орох гэдэг үнэхээр өрсөлдөөнтэй болсон билээ. Хүн ажил хайж эхэлсэн л бол өрсөлдөөн ярилцлагад бэлдэхээс эхэлдэг болсон үе. Улмаар ярилцлагад бэлдэхдээ тодорхой хэдэн асуултад тохиромжтой хариултаа бэлдээд л болох бус харин ажил олгогчоос асуух асуултаа бэлдэх хэрэгтэй. Учир нь та асуусан асуултаараа өөрийгөө тодорхойлох юм.

Тэгвэл бид танд ажлын ярилцлагын үеэр асуухад тохиромжтой, таныг үнэлэх үнэлгээнд эерэгээр нөлөөлөхүйц хэдэн асуултыг жишээ болгон үзүүлье.

Компанийн тухайд асуухад тохиромжтой асуултууд:

-Танай компани юуг хамгийн их үнэлдэг вэ?

-Таны байгууллагын соёлын хамгийн таатай болон хамгийн таагүй зүйл нь юу вэ?

-Танай компани амжилтыг юу гэж тодорхойлж, юугаар хэмждэг вэ?

Ажлын тухайд асуухад тохиромжтой асуултууд:

-Энэ ажилд ороод 60 хоноход би юу, юу сурах вэ? Тэдгээрээс хамгийн чухал нэгийг нь нэрлээч?

Ажил олгогчоос асуухад тохиромжтой асуултууд:

-Та энэ компанид хэр удаан ажиллаж байгаа вэ?

-Энэ компанид ажиллахад хамгийн тааламжтай зүйл нь юу вэ?

-Таныг ажлаа сайн хийхэд юу нөлөөлдөг вэ?

Нэмэлт асуултууд:

-Танай байгууллагад хүмүүс хэр тогтвортой ажилладаг вэ?

-Танай компани 5 жилийн дараа гэхэд ямар үр дүнд хүрсэн байх вэ?

-Намайг хэн нэг хүн ментор хийх үү?

-Та бүхэн миний амжилтыг юугаар хэмжих вэ? Өдийгөөс зургаан сарын дараа гэхэд би ямар үр дүнд хүрсэн байж гэмээнэ та бүхэн намайг сайн ажиллажээ гэж дүгнэх вэ?

Та ажлын ярилцлагад орох үедээ эдгээр асуултыг асууж, өөрт шаардлагатай мэдээллээ олж авахын сацуу таны үнэлэх тэдний үнэлгээнд нөлөөлөөрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Sok
43.242.243.234
   /
2022, 6 сарын 8. 7:42

6 sar ajilaad c oilgohgui baiguullagiin udirdlaga bgaad l bna daan c ter huniig yaj c cadahgui yum

Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28