Хурдан суралцагчид ажлын талбарт бусдаас ялгарч чаддаг
2022, 6 сарын 13. 10:000

Ажлын талбарт гарсан хойно сайн сонсогч, хурдан суралцагч нэгэн байх нь ямар ч хүнийг амжилтад хөтөлдөг гол түлхүүр билээ. Тийм ч учраас ажил олгогчдын зүгээс шинэ ур чадварыг хурдан эзэмшиж, өөр, өөр талбарт хөрвөн ажиллаж, хэрэгтэй цагтаа зөв асуулт тавьж чаддаг хүмүүсийг ажилд авахыг эрмэлзэж байдаг. Тэгвэл бид танд сайн сонсогч, хурдан суралцагч байх нь ямар давуу талтай болохыг танилцуулъя.

Сайн сонсогч байснаар юмсыг хурдан сурдаг

Сайн сонсогч, хурдан суралцагч байх гэдэг нь хоорондоо нягт холбоотой чадварууд билээ. Жишээлбэл, хэрэв та хоолны салбарт ажилладаг бол ажлаа үр дүнтэйгээр, аюулгүй, хурдан шуурхай хийж гүйцэтгэхийн тулд дадлагын хугацаанд маш сайн сонсогч байх хэрэгтэй. Дадлагын хугацаандаа анхаарал муу хандуулах аваас та юмсыг удаан сурах нигууртай. Ажил олгогчдын зүгээс ч нэг заасан зүйлээ байнга давтаад байхыг хүсэхгүй учир энэ чадвар нь хэтдээ таны ажлын орон тоонд ч сөргөөр нөлөөлж болно. Мөн зааварлагчдын өгсөн зөвлөгөө, анхааруулгыг сайтар сонсож, санаж авахгүй болбоос та ажлын байр, хамтран ажиллагсдаа аюулд оруулж ч болзошгүй. Товчхондоо, сайн сонсогч байх нь юмсыг хурдан сурахад нөлөөлдөг тул хурдан суралцагч баймаар байвал та анхааралтай сонсож, ойлгодог байх учиртай юм.

Хүний хэлснийг анхааралтай сонсох нь шаардлагатай нөхцөлд үр дүнтэй шийдлийг хурдан боловсруулахад тусалдаг. Харин үргэлж оновчтой шийдэл дэвшүүлдэг ажилтныг удирдлагуудын зүгээс өндрөөр үнэлдэг. Энэ бүхэн нь хоорондоо ийм холбоотой учир та энэ хоёр чадварыг эзэмшсэн цагт хаана ч ажилттай ажилтан байж чадах юм.

Хурдан суралцагчид ажлын талбарт бусдаас ялгарч чаддаг

Юмсыг хурдан сурснаар та багтаа чухал тоглогч болж чадна. Удирдлагаас өгсөн зааварчилгааны хүрээнд өөр, өөр төсөлд хөрвөн ажиллах шаардлага гарахад шинэ үүрэг хариуцлагыг хурдан ухамсарлаж, тухайн орчинд хурдан дасан зохицох нь ажлын талбарт таны орон тоог үргэлж хадгалж байх болно.

Хэрэв та юмсыг сурахдаа удаан бол яах вэ?

Хүн бүрийн суралцах хурд, чадамж адилгүй. Тиймээс ч зарим хүн юмсыг арай удаан сурдаг байхад зарим хүн нэг хэлүүлээд л ойлгочихдог байх нь бий. Тийм байлаа гээд эмзэглэх шаардлагагүй. Харин хамгийн чухал нь суралцахдаа хичээл зүтгэл харамгүй зарцуулдаг байх юм. Би угаас удаан сурдаг учир үүнийг чадахгүй гэж бодохын оронд өөртэйгөө тэмцэж, өөрийгөө дайчилдаг байснаар та өөрийн зүтгэлтэй нэгэн болохоо харуулна. Улмаар ажил олгогчид ч зүтгэлтэй хүнээ авч үлдэхийг хүснэ шүү дээ.

Хэрэв үнэхээр өөр, өөр зүйлийг богино хугацаанд суралцах хэрэгцээ гарвал нэг зүйлээ сурчхаад дараагийнхаа зүйлд ороорой, ингэвэл та өөртөө стресс үүсгэхгүйгээр, үр дүнтэй суралцаж чадна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00