Ажлын байранд туршиж үзэх хэрэгтэй, ажлыг тань хөнгөвчлөх 6 арга
2022, 6 сарын 20. 10:000

Гар доорх материал, хэрэглэгдэхүүнийг ашиглан ажлын байрандаа тавтай ажиллах 6 аргыг танилцуулъя

1. Цаасны хавчаар ашиглан замбараагүй хөглөрөх цахилгааны утаснуудаа цэгцлээрэй

Таны ширээн дээр цахилгааны утаснууд хөглөрч, тухтай суугаад ажиллахад төвөгтэй байна уу? Тэгвэл тэдгээр цахилгаан утсыг цэгцэлж чадах эд таны хамар доор байгаа гэвэл та итгэх үү? Цаасны хавчаарыг ширээнийхээ ирмэгт тогтоон цахилгаан утаснуудаа маш хялбархнаар цэгцэлж болно.

2. Помодоро техникийг ашиглан ажлаа хийгээд үзээрэй

Та хувьдаа цагийн зохион байгуулалт сул, эсвэл анхаарал төвлөрөлт сул бол помодоро техникийг хэрэглээд үзээрэй. Нэн ялангуяа зайнаас ажиллаж байгаа нөхцөлд ажилдаа төвлөрөх гэдэг тийм ч амархан зүйл биш байдаг хойно, энэхүү арга нь танд цагийг үр бүтээлтэй ашиглахад тусална.

Помодоро техник гэдэг нь нэг ажилд 25 минут төвлөрч 5 минутын завсарлага авах арга юм. Тодруулбал, нэг ажил эхлээд 25 минут ажилдаа төвлөрөөд 5-10 минут амсхийж, завсарлаад ажилдаа эргэн орно. Энэ маягаар 4-5 удаа давтсан хойно 15-30 минут завсарлаад ажилдаа эргээд ороорой. Ингэснээр та илүү үр бүтээлтэй ажиллах болно.

3. Амны хаалтын завсар шүдний оо түрхэх

Хэрэв таны ажлын байранд урт хугацаагаар амны хаалт зүүх хэрэгцээ гардаг бол, амны хаалтынхаа завсар шүдний оо түрхээд үзээрэй. Ингэснээр та илүү сэнгэнэсэн, таатай агаараар амьсгалж, ажлаа тавтай хийх юм.

4. Төвлөрлийн цагийн үеэр утсанд ирэх мэдэгдлүүдээ тоохгүй орхи

Ажилдаа төвлөрчихсөн байхад утас дуугарч, байн, байн хэрэгтэй, хэрэггүй мэдэгдэл ирэх нь анхаарлыг маш ихээр сатааруулж байдаг. Тиймээс хэн нэг чухал хүн тань руу залгахаар товлосон л биш бол ажлын байранд утасны хэрэглээгээ танаарай. Эсвэл янз бүрийн мэдэгдэл ирэх тохиргоог унтрааж, дуудлага ирэхэд л дуугардаг болгож ч болно. Мөн ажлын үеэр утасныхаа дэлгэцийг доош харуулан тавих нь илүү анхааралтай төвлөрөх боломжийг бүрдүүлнэ.

5. Ус уухаа мартуузай

Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг тул ус тогтмол ууж хэвших хэрэгтэй. Ажил ихтэй, завгүй үедээ бид завсарлага авах нь бүү хэл, ус уухаа ч мартах нь бий. Тиймээс ажлынхаа хажуугаар ус ууж, эрүүл мэнддээ анхаарах ёстойг бүү мартаарай.

6. Шүүслэг ургамалтай болох

Ногоон өнгө гэдэг хүнийг тайвшруулах увдистай байдаг. Тиймээс ажлын байран дээрээ ногоон ургамалтай байх нь орчныг илүү гэгээлэг болгож, ажиллахад илүү таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Шүүслэг ургамал бол ажлын байранд хамгийн тохиромжтой ургамал. Учир нь энэ төрлийн ургамал нь бусад ногоон ургамалтай харьцуулахад усалгаа бага шаарддаг бөгөөд долоо хоногтоо нэгээс хоёр удаа арчлахад өнгө үзэмжээ алдахгүй, өрөөний чимэг болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04