Тайланд: Бага хэмжээгээр ууталж бэлтгэсэн 115 боодол кокайныг залгин хилээр нэвтрэх гэж байгаад баригджээ
2022, 6 сарын 20. 0:130

Тайландын цагдаа нар 115 ширхэг бага хэмжээгээр ууталж бэлтгэсэн кокайныг залгиж хилээр нэвтрэхийг завдсан Өмнөд Африкийн иргэнийг баривчилжээ.

Орон нутгийн Bangkok Post өдөр тутмын сонины орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, Тайландын гаалийн албаны ажилчид өнгөрөгч 9-ний өдөр Пукет хотын олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтрэхээр завдсан Өмнөд Африкийн иргэнийг хар тамхи хууль бусаар хил давуулсан хэргээр баривчилжээ.

Этиоп улсаас ирсэн 20 гаруй насны эрэгтэй Пукет хотын нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа ихэд сэжигтэй байр байдалтай байсан тул гаалийнхан саатуулан зохих шалгалтыг хийсэн боловч ямар нэгэн хууль бус зүйл илрүүлээгүй байна.

Гэсэн хэдий ч гаалийн ажилтнууд түүнийг хилээр цааш нэвтрүүлэлгүй Пукет хотын нэгэн эмнэлэг рүү рентген зураг авахуулахаар явуулсан аж. Гэтэл тун хачирхалтай дүр зураг илэрч түүний хэвлий хэсэг олон тооны зууван зүйлээр дүүрсэн харагджээ.

Ийнхүү эмнэлгийн ажилтнууд тухайн сэжигтний биеэс бага хэмжээгээр ороож боосон 115 ширхэг ууттай кокайныг гаргаж авчээ. Эдгээр жижгээр боосон кокайн нь нийт 1,49 килограм болсон ба зах зээлийн үнэ нь 4,47 сая баттай (124.000 ам.доллар) тэнцэнэ гэж гаалийнхан тайлбар хийв.

Хар тамхи, мансууруулах бодисыг залгиж, гэдсэндээ нуун хилээр гаргах нь хар тамхи зөөвөрлөдөг хууль бус этгээдүүдийн ихээр хэрэглэдэг арга юм.

Тухайлбал 2019 оны эхээр Тайланд руу мөн л гялгар уутанд боосон 60 ширхэг (1.2 кг) кокайныг залгиж нэвтрүүлэхийг завдсан Кени улсын иргэн нисэх буудлын рентген шалган дээр баригдаж байсан бол 2017 онд нэгэн Африк гаралтай эмэгтэй 1.2 кг кокайныг мөн гялгар уутанд хийн залгиж хилээр нэвтрэхээр завдах үедээ нисэх онгоцны буудлын рентгений хяналтын цэг дээр баригдаж байжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04