Украины парламент Оросын уран бүтээлчдийн хөгжим болон ном зохиолд хориг тогтоов
2022, 6 сарын 20. 2:364

Украины парламент орон нутгийн цагаар 19-ний өдөр Оросын уран бүтээлчдийн хөгжмийн бүтээл болон ном зэргийг импортлох, худалдахыг хориглох тухай хуулийн төслийг парламентын гишүүдийн гуравны хоёр хэсэг нь дэмжсэнээр баталсан тухай Спутник болон dpa зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийг агентлагууд онцлон хүргэв.

Уг хуулийн төслийг санаачлан ийнхүү олонхын саналаар дэмжих болсон шалтгаанаа тайлбарлахдаа ОХУ-ын зүгээс Украинд халдан түрэмгийлсэн учир "түрэмгийлэгч орны хөгжмийн бүтээл, ном зохиол зэрэг нь Украины ард түмэнд салан тусгаарлах үзлийг өдөөж болзошгүй" хэмээн үзсэн гэжээ.

Украины парламентын гишүүн Ярослав Зелеснякын хэлснээр нийгмийн сүлжээнд Оросын уран бүтээлчдийн хөгжимд тавиад буй хориг нь олон нийтийн газар болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч хамаатай болж байна хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн Орос болон Беларусийн зохиолчдын ном, бусад хэвлэлийг импортлох, түгээхийг хориглох шийдвэр гаргажээ.

Мөн шинэ хуулиар Оросын иргэншилтэй хөгжимчдийг Украинд зорчихыг хориглосон ба гагцхүү ОХУ Украинд халдан түрэмгийлсэн явдлыг буруушаан шүүмжилсэн уран бүтээлчдэд энэхүү шийдвэр хамаарахгүй хэмээн нэмж дурдав.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
15
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
64.119.25.183
   /
2022, 6 сарын 23. 10:15

Зөв2 бузар оросын гх бүх зүйлийг хоригдох хэрэгтэй

Зочин
202.126.89.181
   /
2022, 6 сарын 22. 12:13

Энэ ч явуургүй, нүд хуурсан арга, дэлхийн дэвшил хөгжлийн нэг хэсгийг нэг улс хууль, тогтоол гаргаад хаана ч гэж юү байхав дээ..

Баги
202.126.89.181
   /
2022, 6 сарын 20. 10:16

Дэмжиж бн. Оросын цэрэг украйны цэцэрлэг сургууль эмлэг бөмбөгдөж бхад орос дуу сонсоно гж юү бхав дээ.

Зочин
202.126.88.235
   /
2022, 6 сарын 20. 6:46

Хошин шогийн жүжигчин ервей зеленский ёстой Оросын нэг үндэстэн укрианыг бүрэн устгаж газар нутагыг нь Америк зөнөг янкд өгнө гэж горьдсон юм байх даа . Урлагын хүн урлагыг хорьно гэдэг . Урлаг спортод ямарч тэнэгийн хориг нөлөөлөхгүйг мэддэггүй ухаантан шууд юм

Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19