АНУ-ын Холбооны нөөцийн сангийн гишүүн долоодугаар сард бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр өсгөх саналтай байна
2022, 6 сарын 20. 10:300

Бямба гарагт АНУ-ын Төв банкны удирдах зөвлөлийн гишүүн Кристофер Уоллер инфляцын өсөлттэй тэмцэхэд юу хийх шаардлагатай тэр бүхнийг хийхээ амлажээ.

АНУ-ын өнгөрөгч долоо хоногт бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөсөн бөгөөд тэд сүүлийн 30 жилийн хугацаанд бодлогын хүүгээ ийм их нэгжээр өсгөөгүй байсан юм.

Харин бямба гарагт ноён Уоллерын өгүүлснээр, “Хэрэв зургаадугаар сарын эдийн засгийн үзүүлэлт миний таамаглаж байгаа шиг гарвал би ирэх сард бодлогын хүүг дахин 75 суурь нэгжээр нэмэгдүүлэх санал гаргах болно. Холбооны нөөцийн сангийн хувьд бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд бүхнийг хийнэ” гэжээ.

Ташрамд дурдахад, Кристофер Уоллер нь бодлогын хүүг өсгөх саналыг аль эртнээс гаргаж байсан хүмүүсийн нэг боловч АНУ-ын Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлэхдээ хэт алгуурласан тул сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр инфляцтай нүүр тулах болсон юм. Улмаар тэд өнгөрөгч гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ нийт 3 удаа өсгөсөн ч цаашид дахин өсгөх төлөвтэй байгаа ажээ.

Тийнхүү шинжээчдийн таамаглаж байгаагаар Холбооны нөөцийн сан ирэх 6 сарын хугацаанд бодлогын хүүг 3.4 хувьд хүргэх гэнэ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04