ШИНЭХЭН MONPAY АПЛИКЕЙШНТАЙ ТАНИЛЦААРАЙ
2022, 6 сарын 20. 11:430

Үндэсний Төлбөрийн Системийн тухай хуулийн хүрээнд Монголбанкны анхны тусгай зөвшөөрөл эзэмшигч “Мобифинанс ББСБ” ХХК нь өнөөдрийн байдлаар нийт цахим мөнгөний гүйлгээний дийлэнх хувийг эзэмшиж байна. MonPay нь Монголын финтекийн салбарыг түүчээлэн шинэлэг бүтээгдэхүүн санал болгохын зэрэгцээ дижитал эрин үеийн чиг хандлага, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг соргогоор мэдэрч түүнд тохирох өөрчлөлт, шинэчлэлүүдийг цаг алдалгүй хийсээр ирсэн билээ. Үүний нэгэн томоохон алхам болох цоо шинэ өнгө төрх, уян хатан зээлийн нөхцөл бүхий MonPay апликейшныг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ?

MonPay нь хүмүүсийн өдөр бүр амьдралын хэв маягтаа тохируулан ашиглах боломжтой ухаалаг санхүүгийн үйлчилгээ бөгөөд хэрэглэгчдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн хүн бүрд хүртээмжтэй, ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой өнгө төрхийг бүрдүүллээ. Апликейшн руу ормогц таны хэтэвчний үлдэгдэл тод харагдах бөгөөд гүйлгээ хийх, хэтэвчээ цэнэглэх үйлдлүүдийг илүү гарт ойр, хялбар байдлаар шийдсэнээрээ онцлог. Мөн дэлгэцийн гэрлийн хэмжээг бага дээр тохируулан ашиглах сонирхолтой хэрэглэгчдэдээ зориулан бараан төлөвийг (dark mode) нэмэлтээр оруулсан ба хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлага, орчны гэрэл зэргээс хамааруулан бараан ба үндсэн төлөвөөс тохируулан сонгож, апликейшныхаа өнгө төрхийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой болж байна.

Бидний гол үйлчилгээнүүдийн нэг болох зээлийн хувьд өмнө нь хязгаарлагдмал байсан нөхцөлүүдийг илүү уян хатан байдлаар шинэчлэн зээлийн нэмэлт боломжуудыг бүрдүүллээ.

Одоо, хэрэглэгч өөрийн нийт зээлийн эрхдээ тохируулан хэдэн ч удаа “дахин” зээл авах буюу өөрөөр хэлбэл өмнөх зээлээ төлөөгүй байсан ч “давхар” зээл авах боломжтой боллоо. Мөн хэрэглэгч өөрийн хүссэн хэмжээндээ тохируулан үнийн дүнгээ өөрчлөн авах уян хатан нөхцөлтэй. Мэдээж энэ бүх зээлийн хүү өдрөөр тооцдог маань хэвээрээ байгаа шүү.

Жишээ нь: Таны зээлийн эрх 1 сая төгрөг байгаа хэдий ч өөрийн хэрэгцээндээ тааруулан 510’000₮, 390’000₮ зэрэг бутархай дүнгээр зээл авах боломжтойгоос гадна энэхүү зээлээ төлөөгүй ч, эрхийн хэмжээндээ тааруулан дахин нэмж зээлүүд авах боломжтой. Ашигласан өдрөөрөө л хүү нь тооцогдож, 1 сая төгрөгийн зээл аваад 1 өдрийн дараа эргүүлэн төлөхөд зээлийн нийт хүү ердөө 624 төгрөг болно.

Цаашид MonPay апликейшны зүгээс дараа дараагийн шинэчлэлтүүдийг хэрэглэгчдийнхээ санал хүсэлт, шаардлагад тулгуурлан цаг алдалгүй хүргэх болно. Нэмэлтээр дуулгахад, МИНИ АПП хэсгийн онлайн үйлчилгээнүүдээс хэрэглэгч бүрийн хэрэглээнд тохирсон сонголтын дагуу өөрсдийнхөө орон зайг бүрдүүлэх боломжийг олгохыг зорьж байна.

Мөн тун удахгүй таны, бидний дуртай “LEVEL UP” урамшуулал дахин эхлэхийг дуулгахад таатай байна.

Та апликейшнаа шинэчлээд дээрх өөрчлөлтүүдийг цаг алдалгүй туршаад үзээрэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04