ХБНГУ байгалийн хийн хэрэглээгээ бууруулж, нүүрсний цахилгаан станцуудаа түлхүү ажиллуулах болжээ
2022, 6 сарын 20. 11:593

ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабекын ням гарагт мэдэгдсэнээр тус улс ирэх өвөлд бэлтгэж, байгалийн хийн хэрэглээгээ бууруулан нүүрсний цахилгаан станцуудаа түлхүү ажиллуулах болжээ.

Түүний өгүүлснээр, “Нөхцөл байдал маш ноцтой байна. Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ өргөжүүлж, байгалийн хийн хэрэглээгээ бууруулах нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид байгалийн хийн хэрэглээгээ ирэх намар гэхэд улам бууруулж, хэмнэсэн байгалийн хийгээ нөөцлөх болно. Эс бөгөөс нөхцөл байдал өвлийн улиралд тун ярвигтай болно” гэсэн юм.

ХБНГУ-ын хувьд байгалийн хийн импортынхоо 50 гаруй хувийг ОХУ-аас татдаг байсан учир хоригийн арга хэмжээ тэдний эрчим хүчний хэрэглээнд шууд нөлөөлж байгаа билээ. Улмаар дайн эхэлснээс хойш тэд ОХУ-аас татан авах байгалийн хийн импортоо 35 хувь хүртэл бууруулаад байгаа юм.

Түүнчлэн ноён Хабекын хэлснээр эрчим хүчний үнэ хурдацтай нэмэгдэж байгаа нь ноён Путиний Европыг барьц алдуулж, биднийг бутаргах гэсэн стратегийн шинжтэй үйлдэл гэнэ.

Албаныхны мэдээлж байгаагаар өдгөө Герман улсын байгалийн хийн нөөцлүүр 56 хувийн дүүргэлттэй байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын нэгэн гэхэд 80 хувь, арван-нэгдүгээр сарын нэгэн гэхэд 90 хувийн дүүргэлттэй байхаар зорьсон ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
20
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Иргэн
202.126.88.112
   /
2022, 6 сарын 20. 14:34

6000 мянга гаруй хориг тавьчихаад ингэж хэлдэг улс байх уу.

Зочин
202.126.89.155
   /
2022, 6 сарын 20. 14:07

Энэ барууныхан гэгч хүний мөсгүй өндөр хөгжилтэй гэх цааш хөгжих аргагүй болсон муу санаатай , вирус хөгжүүлж дорой буурай улсыг гарцгүй болгоод дараа нь эдийн засгийн хориг дайн зарлаад хүн ардыг нь дотор нь хагралдуулж устгалд оруулдаг улс нүүрсээрэй хөгжих хэрэгтэй . ( Муу санаа эзнээ отно) гэдэг үгийг тайлбарлаж өгөх юмсан

66.181.161.28
   /
2022, 6 сарын 20. 13:41

Германы зөв нүүрсээ шатаагаад бай.хойдын мөснүүдээ .хурдан хайлуулж дэлхийн дулаарлаа хурдлуулаа барууныхаан

Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17