АНУ Хятад бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг танах, шатахууны татварыг түр хугацаанд зогсоох боломжийг судлах болжээ
2022, 6 сарын 20. 14:440

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засгийн газраас инфляцын өсөлттэй тэмцэхийн тулд Хятадын бараа бүтээгдэхүүний зарим нэг татварыг танах, шатахууны татварыг түр хугацаанд зогсоох боломжийг судлах болжээ.

Ням гарагт АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга Жанет Еллэн өмнөх ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газраас Хятад бараа бүтээгдэхүүний хүрээнд баталсан зарим татварыг “стратегийн хувьд ямар ч ач холбогдолгүй” хэмээн тодорхойлж, инфляцын өсөлтийг бууруулах үүднээс ноён Байдены засгийн газар тэдгээр татварыг танах боломжийг судалж байгаа болохыг мэдэгдсэн байна.

Мөн тус улсын Эрчим хүчний яамны нарийн бичгийн дарга Женнифэр Грэйнхолмийн мэдэгдсэнээр, ерөнхийлөгчийн зүгээс шатахууны гаалийн татварыг ч түр хугацаанд зогсоох боломжийг судалж байгаа гэсэн юм.

АНУ-ын хувьд сүүлийн 40 жилийн хугацаанд үзээгүй хамгийн өндөр инфляцтай нүүр тулж байгаагийн улмаас хэрэглэгчийн үнийн индексийг тогтоон барихын тулд ийнхүү боломжит хувилбаруудыг судлах болсон байна.

Гэвч Кливланд мужийн Холбооны Нөөцийн сангийн ерөнхийлөгч Лоретта Местерийн хэлснээр Төв банкнаас инфляцыг 2 хувь хүртэл бууруулж, барих төлөвлөгөө биелэлээ олоход дор хаяж 2 жил шаардлагатай гэжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
5
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39