Литва улс Оросын Калининград руу бараа бүтээгдэхүүн транзит хийхийг хоригложээ
2022, 6 сарын 20. 19:035

Даваа гарагт Литвын Гадаад хэргийн сайд Габриелиус Ландсбергис Люксембург хотноо зохион байгуулагдаж буй Европын Холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад орохоос өмнө нэгэн мэдэгдэл хийжээ.

Түүний мэдэгдсэнээр, Литва улс Европын Зөвлөлтэй зөвлөлдсөний дүнд өөрийн улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Калининград руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглосон байна. (Калининградын хувьд Литва, Польш улсын дунд оршдог ОХУ-ын нэгэн муж билээ.)

Ноён Ландсбергисийн өгүүлснээр, “Зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн бид Литва улсын нутаг дэвсгэрээр дамжуулан бараа бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглосон. Энэхүү шийдвэрийг бид Европын Зөвлөлтэй зөвлөлдсөний дүнд, тэдний зөвлөгөөг даган гаргасан” гэжээ. Түүний мэдэгдлийг Европын Зөвлөл ч өөрийн веб хуудаснаа нийтэлсэн юм. Гэхдээ энэхүү шийдвэр нь зөвхөн хоригт орсон бараа бүтээгдэхүүний хүрээнд хүчинтэй гэнэ.

Габриелиус Ландсбергисийг ийн мэдэгдэхээс өмнө Калининградын захирагч Антон Алиханов хоригийн тухай түрүүлж илтгэсэн бөгөөд Алихановын үзэж байгаагаар энэ төрлийн хориг нь хууль бус хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
2
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
202.9.40.82
   /
2022, 6 сарын 21. 9:04

Оросууд манай зэсийн хүдэр, уран, жоншны транзитыг хориглочихсон байдаг. Тиймээс бид европ руу зэсийн хүдэр, жоншоо гаргаж чаддаггүй. Удахгүй уран олборлож эхэлнэ. Бүгдийг нь хятадуудад хэлсэн үнээр нь өгөхөөс өөр аргагүй.

202.21.108.209
   /
2022, 6 сарын 21. 5:38

2 сая Оркыг чөтгөрлүү нь илгээ. Ганц пуужин л хангалттай. Хөршдөө бүү гай бол гдг алтан дүрмийг мэдэхгүй бол Литва гэж улс дэлхийд орших ёсгүй юм байна.

Иргэн
46.114.150.225
   /
2022, 6 сарын 20. 19:36

Гоё шүү. Муусайн Оросууд хохь нь.

192.82.91.189
   /
2022, 6 сарын 20. 21:19

Chi tenegteed bainaa. 2.4 say hvntei mohoj bui uls orosiig hohiroon gej yugaa baih be de.baruund taalagdah gej dandaa iim yum hiideg yumaa.sayhan taivantai elchin soliltsoj hujaagiin uuriig hvrgej hyataduud bvh hariltsaagaa tasalsan da. Baruun ih demjij bgaa. Ene bol amidarah arga ni bolood bna.

2 0
Зочин
202.55.188.101
   /
2022, 6 сарын 20. 19:42

Нэг муу улсанцар жижигийн жижиг литви оросууд-г хохирооно гэж юу бхав дээ..Орос хохирлоо гэхэд тэнэгийн дээд дебил чи ч бас хохирно гэдгээ мэдэж явахад илүүдэхгүй шүү...

3 2
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02