Швед, Финляндын албаны хүмүүс 20-ны өдөр Туркт айлчлан НАТО-д элсэх талаар зөвлөлдөнө
2022, 6 сарын 20. 23:511

Турк улсын зүгээс Швед, Финлянд улсуудыг НАТО-д элсэхэд сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байгаа энэ үед тус хоёр орны удирдагчид орон нутгийн цагаар 20-ны өдөр Туркт айлчилж, албаны хүмүүстэй уулзана гэж Нью Йорк Таймс сонин мэдээлэв.

Швед, Финлянд улсууд олон жилийн турш баримталсаар ирсэн төвийг сахих зарчмаасаа ухарч өнгөрсөн сарын 18-ны өдөр НАТО-д элсэх өргөдлөө албан ёсоор гаргасан билээ.

НАТО-д элсэхийн тулд тус эвслийн 30 гишүүн орны зөвшөөрлийг бүрэн бүрэлдхүүнээр нь авах шаардлагатай юм. Гэвч Швед, Финляндын НАТО-д элсэх хүсэлтийг ихэнх улс орнууд сайшаан хүлээж авсан ч Турк улс эсэргүүцсээр байгаа нь эдгээр улсыг НАТО-д элсэхийг нэлээд хугацаагаар хойшлуулах төлөвтэй байна.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зүгээс Швед, Финлянд улсуудыг террорист бүлэглэлд тооцогддог "Курдын зэвсэгт бүлэглэлийг дэмждэг хэмээн буруушаан НАТО-д элсэхийг хориглоно гэж сүрдүүлсэн” юм.

Финлянд, Шведийн албаны хүмүүс энэ хугацаанд Туркийн албаны хүмүүстэй холбогдож асуудлыг шийдвэрлэх тал дээр хэлэлцэж байгаа бол НАТО-гийн батлан ​​хамгаалахын сайд нар ч Туркийн санаа бодлыг өөрчлөх, ятгах арга замыг хайсаар байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
3
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.104
   /
2022, 6 сарын 23. 15:05

Туркийг энэ 2 улс их доромжилж.төрийн эргэлт хийхий нь дэмжсэн.орос эрдогонд амжиж мэдээлэл өгөөгүй бол тэр хүн одоо бурхны оронд одсон байх байлаа

Онцлох мэдээ
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55