Украины үр тарианы экспорт энэ сард 55.5 хувиар буурчээ
2022, 6 сарын 21. 2:590

Украины үр тарианы экспорт 6-р сарын 20-ны өдрийн байдлаар ердөө 777 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 55.5%-иар буурсан үзүүлэлт болжээ.

Тус улсын хөдөө аж ахуйн яамны зүгээс орон нутгийн цагаар 20-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, дээр дурдсан хугацаанд эрдэнэ шиш 689 мянган тонн, улаан буудай 63 мянган тонн, арвай 21 мянган тонн буюу нийт үр тариан экспорт 777 мянган тоннд хүрсэн болохыг гадаадын томоохон хэвлэлүүд онцлон тэмдэглэв.

"Дэлхийн үр тарианы агуулах" гэгддэг Украин улс өнгөрөгч 2-р сарын 24-ний өдөр ОХУ халдан түрэмгийлэхээс өмнө сар бүр 6 сая тонн үр тариа экспортолдог байсан аж. Харин түүнээс хойш нэг сард экспортлох үр тариан хэмжээ буурсаар 1.7 сая тонн орчим болсон байна.

ОХУ-ын арми Украины экспортын гол гарц болох далайн эргийн боомтуудыг хаагаад байгаа билээ. Ингэснээр тус улс үр тариагаа баруун хилийн шугамыг дамнасан галт тэрэг эсвэл Дунай мөрний жижиг гүүрээр дамжин тээвэрлэх шаардлагатай болсон аж.

Арвай, улаан буудайн ургац хураалтын ид үе эхлээд байгаа ч экспортын гол гарцууд хаагдсан байдалтайн дээр агуулах хүрэлцэхгүй байгаа тул Украины тариаланчид үр тариагаа хаяхаас өөр аргагүй нөхцөлд хүрсэн гэх мэдээлэл гарсан байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02