БНХАУ тив алгасагч баллистик пуужин сөнөөгч технологийг амжилттай туршжээ
2022, 6 сарын 21. 3:354

БНХАУ-ын Үндэсний батлан ​​хамгаалах яам тив алгасагч баллистик пуужин сөнөөгч (ABM) технологийг амжилттай туршсан болохоо мэдэгдлээ.

Тус улсын Батлан ​​хамгаалах яамны зүгээс орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдэгдэхдээ, 19-ний өдөр Хятад улсын нутаг дэвсгэрт хийсэн ABM технологийн туршилт байндаа тусаж зорилгоо биелүүлсэн болохыг онцолжээ. ABM технологи нь дайсны баллистик пуужинг замд нь илрүүлж, газраас таслан зогсоодог пуужингийн систем юм.

Тус яамнаас уг туршилтын хөөргөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд "Энэ туршилт нь хамгаалалтын шинж чанартай бөгөөд бусад улсууд руу чиглээгүй" гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Ингэснээр Хятадын эрх баригчид зургаа дахь удаагаа ABM технологийн туршилтыг хийснээ мэдэгдээд байгаа юм. Анх 2010 онд туршилт хийж байсан бол үүнээс хойш 2013, 2014, 2018, 2021 онуудад тус бүр нэг удаа туршилт хийсэн гэдгээ олон улсад зарлаж байв.

Төрийн мэдлийн Global Times сонин нэрээ нууцалсан цэргийн шинжээчээс иш татан, "Эдгээр хэд хэдэн удаагийн туршилтууд нь Хятадын баллистик пуужин сөнөөгч технологийг илүү хүчин чадал сайтай, найдвартай болгосон" гэж дурджээ.

Тус улс энэхүү туршилтыг хийх болсон шалтгааныг олон улсын зүгээс тайлбарлахдаа, Тайвань болон Тайванийн холбоотнуудын пуужингийн довтолгооноос хамгаалах бэлтгэлээ базааж буй явдал хэмээв. Хятадын арми Тайванийн хоолойгоор тус улстай хиллэдэг Фужиан мужид Тайванийн талаас харвасан пуужинг сөнөөх чадалтай агаарын довтолгооноос хамгаалах бааз байгуулсан гэх мэдээлэл мөн гарсан билээ.

Тайванийн хувьд 2000 километрийн буюу Бээжин хот хүртэл тусах чадвартай Юнфэн баллистик пуужин, 600 километр, 1200 километрийн тус тус тусгалтай Шеунфэн-2Е далавчит пуужин болон тус пуужингийн сайжруулсан хувилбаруудаар батлан хамгаалах салбараа хүчирхэгжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Segye

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
4
3
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
66.181.161.111
   /
2022, 6 сарын 22. 15:19

Алсдаа хятадыг орос л тогтоож чадна.сансар .пуужин.хамгаалалтаараа өрнөд баоууныг хол хаясан.дээр нь хэрэгтээ үедээ нэгдэж чаддаг ард түмэн .одоо тайванаа авах хэрэгтэй.далайн арлуудаа ч авах хэрэгтэй

122.201.31.5
   /
2022, 6 сарын 24. 5:20

Жирмэсэн эмийн шээх газраас хол явж үзээгүй Орост тархиа базуулж хятад шаахайн ул долоосон хог уу

0 0
64.119.23.110
   /
2022, 6 сарын 21. 9:02

Баруун Оростой харилцаа муу үед Орос ах нь иймэрхүү технологийг Хятадад асар өндөр үнээр зарахаа мэднэ л дээ.

64.119.18.83
   /
2022, 6 сарын 21. 7:27

Хоорондоо битгий давтаасай, бие биенийхээ бий болгосон соёлыг хүндэтгээд зэрэгцэн оршиж болохгүй юу

Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38