Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Роллс Ройс компани ажилчдадаа 2000 фунт стерлинг олгоно
2022, 6 сарын 21. 13:450

Их Британи улсад амьдрах өртөг эрчимтэй өсөж, инфляц сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрээд буй энэ үед тус улсын тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Роллс Ройс компани ажилчдадаа 2000 фунт стерлинг олгох болжээ.

Компаниас мэдэгдсэнээр, энэхүү мөнгийг тэд Дерби болон Бристоль дахь үйлдвэрийн доод шатны удирдлагууд болоод цехийн ажилчдад олгох гэнэ.

Тийнхүү тэтгэмжийг ирэх наймдугаар сараас ажилчдын цалингийн дансаар олгох бөгөөд эхний ээлжид 3000 ажилтанд олгох юм.

Харин үлдсэн 11 мянган ажилтны хувьд үйлдвэрчний эвлэлд харьяатай тул эвлэлийн зүгээс мөнгөн дүнг баталсан хойно тэтгэмжийг олгох ажээ.

Роллс Ройсын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэд тэтгэмжийг Их Британи дахь нийт ажилтныхаа 70 хувьд олгохоор төлөвлөсөн байна. Мөн тэтгэмжээс гадна өөр нэгэн сонголт байгаа нь ажилчид цалингаа 4 хувиар нэмэгдүүлэх боломжтой юм.

Их Британи улсад хэрэглэгчийн үнийн индекс 9 хувьд хүрснээс улбаалан бизнесийн байгууллагууд цалин нэмэх, тэтгэмж олгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нэмэгджээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41