Оросын сэтгүүлч Дмитрий Муратов Нобелийн медалиа 103 сая ам.доллароор зарлаа
2022, 6 сарын 21. 15:501

Оросын Новая Газета сонины эрхлэгч Дмитрий Муратов өнгөрөгч оны аравдугаар сард Нобелийн шагнал хүртэж, ОХУ-аас 31 жилийн дараа Нобелийн шагналтан дахин төрсөн билээ.

Харин мягмар гарагт ноён Муратов өөрийн медалийг дуудлага худалдаанд оруулах болсноо зарлаж, дуудлага худалдаанаас олсон бүх ашгийг Украины дайнаас дүрвэгчдэд зориулах болно хэмээсэн юм.

Тийнхүү мягмар гарагийн үд гэхэд түүний медаль 103.5 сая ам.доллароор зарагдсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулсан газраас медалийг худалдан авсан хүний тухай ямар нэг мэдээлэл өгөөгүй ч тэдний мэдэгдсэнээр дуудлага худалдааны ашгийг ЮНИСЕФ-ийн хүмүүнлэгийн үйлд хандивлаж, ЮНИСЕФ цааш нь Украины дайнаас үүдэн дүрвэсэн хүүхдүүдэд туслахад зарцуулах гэнэ.

Ташрамд дурдахад, Новая Газета сонины хувьд дайн эхэлсний дараахан үйл ажиллагаагаа зогсоосон нь Москвагийн талаас “цэргийн тусгай ажиллагаа” гэсэн нэршлийн оронд “дайн” гэж бичсэн бүх л хэвлэлийг торгох, хаах арга хэмжээ авсантай холбоотой ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.89.212
   /
2022, 6 сарын 21. 16:32

Тэнэг хүүр авсан хүнийг нь хэлэхгүй байна гэдэг чинь медаль нь нохойн баас болж байгаан . Пүтин урьдаж хараагүй бол Орос өдийд дэлхийн 2 р дайн шиг 3 р дайны талбар болох байсаныг мэдэрдэггүй Дмитрий муратов вэ?

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01