ОХУ: Украины нөхцөл байдлын талаар худал мэдээлэл түгээсэн хэмээн Британийн The Telegraph сайтыг хаажээ
2022, 6 сарын 22. 1:112

Оросын эрх баригчид орон нутгийн цагаар 21-ний өдөр Британийн өдөр тутмын The Telegraph сайтыг хаах шийдвэрийг гаргажээ.

Интерфакс болон бусад мэдээллийн агентлагийн мөн өдөр мэдээлснээр, тус улсын харилцаа холбооны хяналтын байгууллага болох Харилцаа холбоо, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн хяналтын газрын зүгээс Украинд хэрэгжүүлж буй Оросын цэргийн тусгай ажиллагаатай холбоотой The Telegraph сайтын ямарваа нэгэн нийтлэл, мэдээ мэдээлэлд нэвтрэх эрхийг хязгаарласан байна.

Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хэт даврагч үйл ажиллагаа, худал ташаа мэдээлэл агуулсан сайтуудыг хаах талаар тусгасан "Мэдээллийн тухай хууль"-ийг үндэслэн тус сайтын нийтлэлийг хаах прокурорын хүсэлтийн дагуу энэхүү шийдвэрийг эцэслэн баталжээ.

The Telegraph сайт нь https өргөтгөлтэй байдаг тул нэг сэдвийн хүрээнд мэдээ мэдээллийг хааж хориж буй нь сайтыг бүхэлд нь хааж байгаа хэрэг аж. Ингэснээр Оросын нутаг дэвсгэр дээр тус сайт одоогоор огт ажиллахгүй байгаа гэв.

Харилцаа холбоо, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн хяналтын газраас мэдэгдэхдээ "Оросын армийн Украинд хэрэгжүүлж буй "цэргийн тусгай ажиллагаа"-ны талаар худал ташаа мэдээлэл тараасан нь тус сайтыг хаах гол үндэслэл болсон" хэмээн цохон тэмдэглэжээ.

Украины нөхцөл байдлын талаар худал мэдээлэл тараасан гэх шалтгаанаар BBC, Free Europe Broadcasting (RFE), Voice of Germany (DW), Euronews зэрэг сайтуудыг мөн Орост хаагаад байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
2
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.111
   /
2022, 6 сарын 22. 14:37

Оросын төв телевизын мэдээг орчуулж хүргэдэг орос хэлтэй орчуулагч мэдээний редактор арилжааны гэгдэх тв үүдэд байдагүй юм л бол ввс.ройтер гэж ярьдаг .баруун бол баруун.тэд жаахан тусламж .сайхан яриагаараа монголыг бантан болгосон өнгөрсөн ардчилалын 30 д жилээ хар сайн бод

Иргэн
64.119.25.55
   /
2022, 6 сарын 22. 13:36

Аймшиг том гүрнүүд худлаа мэдээллээр дэлхийг нийтээр нь толгойг нь сэнхрүүлж байгааг хараад үнэн юм байхгүй бна аа бурхан минь гэж хэлэх үг ч олдохгүй бна доо худлаа хэлж хулгай хийж баян болсон улс орон хүмүүс л хождог болсон хорвоо болжээ

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04