Азийн орнуудын ОХУ-аас импортлох газрын тосны хэмжээ 4.5 дахин өсжээ
2022, 6 сарын 22. 10:461

Рыстад Энержи компаниас хийсэн судалгаагаар өнгөрөгч гурван сарын хугацаанд Азийн орнуудын ОХУ-аас импортлох газрын тосны хэмжээ 4.5 дахин өсжээ.

Тэдний мэдээлснээр, “2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын дунджаас үзэхэд Энэтхэг улсын импортолсон Уралын түүхий газрын тосны хэмжээ өнгөрөгч оны мөн үеэс даруй 658 хувиар илүү байсан бол Хятад улсын импортолсон газрын тосны хэмжээ 205 хувиар илүү байсан. Улмаар Ази тивийн хувьд бүхэлдээ Оросоос импортлох газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлсэн нь 347 хувийн өсөлтийг үзүүлсэн” гэсэн юм.

Судалгааг удирдсан мэргэжилтний хэлснээр, “Энэтхэг улс бүс нутгийнхаа хүрээнд Уралын газрын тосны хамгийн том импортлогч орон боллоо. Уралын газрын тосны хувьд чанар нь Ойрх Дорнодын газрын тосонд дүйх бөгөөд хүхрийн агууламж багатай тул Энэтхэгийн боловсруулах үйлдвэрүүд Ойрх Дорнодоос газрын тос импортлохоо больж Уралыг сонгох болжээ.

Урал газрын тосоо хөнгөлөлттэй үнээр олгосоор байх цагт тэд өөрсдөдөө асар их давуу талыг бий болгосоор байх юм. Улмаар Энэтхэг улс цаашид ч Оросоос импортлох газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлнэ.

Европын орнууд Оросын газрын тосноос татгалзах болсноор ОХУ-ын Европ руу экспортлох газрын тосны хэмжээ өдөрт 554 мянган баррелиар буурч, өдөрт 2.04 сая баррелиас 1.49 сая баррель болж буурсан. Харин Азийн орнуудын Оросоос импортлох газрын тосны хэмжээ өдөрт 503 мянган баррелиар нэмэгдсэн” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
1
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.86
   /
2022, 6 сарын 24. 16:28

Манайх газрын тосны үйлдвэрээ барьж дууссан уу.

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02