Токиогийн Олимпыг 1.42 их наяд иенээр зохион байгуулжээ
2022, 6 сарын 22. 12:200

Коронавирусийн улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимп, Паралимпын зардал анхлан төсөвлөснөөс даруй хоёр дахин өссөн болохыг Токиогийн Олимпыг зохион байгуулагч хорооноос мягмар гарагт мэдээлжээ.

Тайланд дурдсанаар Токиогийн Олимпын төсвийг тэд нийт 4 эх үүсгэврээс цуглуулсан нь Зохион байгуулагч хороо, Олон улсын Олимпын Хороо, Токиогийн засгийн газар болон Япон улсын засгийн газар байсан юм. Улмаар Токиогийн засгийн газар, Япон улсны засгийн газраас 783.4 тэрбум иен гаргасан нь 2012 онд төсөвлөсөн дүнг 80 хувиар давсан байна.

Харин халисан төсвийг юунд зарцуулсан тухай тодруулахад, тэмцээн зохион байгуулагдах талбарын засвар, засалд их хэмжээний мөнгө зарсан гэнэ. Жишээлбэл, Олимп зохион байгуулагдсан Үндэсний цэнгэлдэхийг барихад 156.9 тэрбум иен зарцуулсан нь барилгын ажилд төсөвлөсөн мөнгийг 27 тэрбумаар давжээ.

Түүнчлэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, коронавирусээс сэргийлэх журмыг хэрэгжүүлсэн зэрэг нь төсөв халихад хүргэсэн юм. Улмаар тэмцээнд оролцогчдыг шинжилгээнд хамруулах ажилд л гэхэд 35.3 тэрбум иенийг зарцуулсан байна. Мөн Олимпын Хорооноос тасалбар худалдаалах ашиг 90 тэрбум иенд хүрнэ гэж тооцож байсан ч энэ жилийн наадам үзэгчгүй зохион байгуулагдсанаар тэдний алдагдал улам нэмэгджээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02