Канад улс “Норд Стрийм” хийн шугамын эд ангийг Герман улс руу хүргэх боломжийг судалж байна
2022, 6 сарын 22. 14:233

Канад улсын Байгалийн нөөцийн сайд Жонатан Вилкинсоны Блумберг агентлагт мэдэгдсэнээр тус улсын эрх баригчид “Норд Стрийм” хийн шугамын эд ангийг ХБНГУ руу хүргэх боломжийг судалж, Германы засгийн газартай хэлэлцээр хийж байгаа гэжээ.

Энэ сарын эхээр Газпромын зүгээс Норд Стрийм хийн шугамд техникийн асуудал гарснаас үүдэн Европ руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ бууруулах шаардлагатай болсноо зарласан юм.

Улмаар Газпром техникийн асуудлыг шийдвэрлэхийг хичээсэн ч Германы Siemens компани засварт орсон тоног төхөөрөмжийг хэрэгцээт хугацаанд нь хүргэж чадахгүй нөхцөл үүсжээ. Учир нь Канад улсын талаас Оросын эсрэг хориг тогтоосон тул засварын ажил тийн хойшилсон байна. Siemens компанийн хувьд тоног төхөөрөмжийн засварыг зөвхөн Канад улс дахь үйлдвэртээ хийж гүйцэтгэдэг ажээ.

Тийнхүү үүссэн нөхцөл байдлын хүрээнд Канадын Байгалийн нөөцийн сайдын хэлснээр тэд Герман улстай хэлэлцээр хийж байгаа гэнэ.

Түүний өгүүлснээр, “Канад улсын хувьд Оросын эсрэг тавьсан хоригоо чандлан мөрдөх нь маш чухал байна. Гэхдээ бидний зүгээс хоригийн улмаас ойрын холбоотон болох Герман улсыг хохироох ямар ч сэдэл байгаагүйг хэлэх нь зүйтэй. Тиймээс нөхцөл байдлыг хүрээнд бид асуудалд сайтар анхаарал хандуулан ажиллаж байна” хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
16
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
64.119.19.9
   /
2022, 6 сарын 25. 18:16

канад гэж хошного долоогч улс гарч ирээд байгаам даа.5,10 н цөмийн бөмбөг шаачмаар байгаа юм даа

66.181.161.95
   /
2022, 6 сарын 24. 20:06

Зун нь их халуун өдрүүд олон байвал өвөл нь хахир болдог аяндаа үзнээ..

202.126.88.202
   /
2022, 6 сарын 23. 11:37

Мэхт мэхэндээ гэж гоё үг байх юм даа

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15