Леброн Жэймс, Наоми Осака нар хамтран хэвлэл мэдээллийн компани байгуулжээ
2022, 6 сарын 22. 15:500

Мягмар гарагт Японы газрын теннисний тамирчин Наоми Осака NBA-ийн алдарт тоглогч Леброн Жэймстэй хамтран хэвлэл мэдээллийн компани байгуулж байгаагаа зарлажээ.

Хана Кума гэх нэртэй тус компанийн зорилго нь соёлын саад бэрхшээлийг даван туулсан хүмүүсийн түүхийг олон нийтэд хүргэх бөгөөд Холливуд Репортерийн мэдээлснээр, тэд аль хэдийн хэд хэдэн төслийг бэлтгээд эхэлсэн гэнэ.

Гранд Слам тэмцээний дөрвөн удаагийн аварга Наоми Осакагийн Нью Йорк Таймс сонинд өгүүлснээр, “Хүмүүст урам өгч, багадаа үзэхийг хүсдэг байсан түүхүүдээ бусдад хүргэнэ гэдэг намайг үнэхээр баярлуулж байна. Би багадаа үргэлж өөр шигээ хүний тухай сонсохыг хүсдэг байсан” гэсэн юм.

Наоми Осакагийн хувьд Япон ээж, Гаити аавтай нэгэн юм.

Харин сагсан бөмбөгийн алдарт тамирчин Леброн Жэймсийн зүгээс өөрийн "The Spring Hill" компаниар дамжуулан Хана Кума компанийн санхүү, үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн түншээр ажиллах ажээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02